УЛСЫН БААТАР Э.БАТ-ҮҮЛИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХТАЙ ЗЭРЭГЦҮҮЛЭЭД ЗОРИГИЙН БЭЛЭВСЭН ЭХНЭР БУЛГАНЫГ СУЛЛАЖЭЭ

2016-09-13  

Сонгууль болгонд С.Зоригийн хэргийг сөхдөг. Энэ жилийн сонгуулийн гол сенсааци нь бас л С.Зоригийн хэрэг байх нь гэдэг хүлээлт иргэдийн дунд үүссэн байсан. С.Зоригийн алуурчныг баривчилсан. Захиалагч нь Ш.Отгонбилэг ч гэдэг цуу яриаг санамсартай, санамсаргүй тарааж эхэлсэн. Отгонбилэгийн хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг ч зүгээр суулгүй, няцаалтыг өгч байсан. Хамгийн гол нь Б.Булганыг гэрээс нь гэнэт баривчлан саатуулж, нийгмээс тусгаарласан. Нийгмээс төдийгүй, шоронгийн хоригдлуудаас ч түүнийг бүрэн тусгаарласан байсныг УИХ-ын гишүүн байхдаа Ц.Оюунгэрэл олж мэдэж, нийтэд дэлгэсэн. Гэсэн ч хүлээлт хэвээр үлдсэн. Ямар сюрпризийг хэрхэн барих бол гэж? Гэтэл юу ч болоогүй, ямар ч өрнөл хөгжил тэндээс гараагүй. Булганыг нэг талаас "хамгаалан" нөгөө талаас "тусгаарлан хорьсон" хэвээр хаврыг, зунтай өнгөрүүлсэн.

Хаваржин, зунжин, өндөр настай Булганы ээж л хөлөө хүрэх газраа хүртэл ганцаараа явж, хууль хяналтын байгууллага гэдэг чинь ямар их хүнд сурталтай, хаалга нь ч, хүн нь ч "цоож, түгжээ" ихтэй байгууллага вэ? гэдгийг хэр чинээгээрээ нийгэмд таниулсан. Өнөөдөр харин Булганыг суллажээ.

Хариуд нь Э.Бат-Үүлийг яллагчаар татсаныг та бид мэднэ. Э.Бат-Үүлээс цусны шинжилгээ авсан байна. Мөн Э.Бат-Үүлийн орхиж одсон малгайг орон дээрээс биш, орон доороос мөрдөн байцаагчид олсон байдаг сонин мэдээлэл бий. Ямар ч байсан улсын баатар хүн яллагдагчаар татагдсан анхны тохиолдол болж бүртгэгдлээ. Э.Бат-Үүлийн хувьд, МАН засгийн эрхэнд гарах тоолондоо намайг Б.Булганы хэрэгт холбогдуулж шалгадаг, энэ удаа ч гэсэн хүний эрхийг зөрчиж байна гэж мэдэгдээд авлаа. Ийнхүү Б.Булган чөлөөлөгдөж, Э.Бат-Үүл яллаглагчаар татагдав. Булганыг Зоригийн хэргийн асуудлаар хэвлэлд мэдээлэлд ярилцлага өгөхийг хориглосон гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Булган гэртээ харьж, өндөр настай эхийн нь сэтгэл дэвтжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
смс:Одоо Багабаньд экс гуай л үнэнээ хэлмээр юм С.Баяр дунд нь ашиг хонжоо хайж гүйж хайран хүн алуулсан юм шиг . Захиалагч нь Зөвхөн Отгон билэг биш Багабанд С.Баяр хамаатай л юм шиг хоорондоо ярьж тохирсон ярианаас нь байцаалт авах юм бол илэрнэ дээ! Бат-Үүл Булан хоёр болсон явдалыг нээж хэлээд цааш нь яг захиалагч нь ямар зорилогоор гэдэг нь чухал Наранцацралтыг бас яаж дарамталсан тухай Багабаньд С.Баяр нар мэдэж л байгаа. 2016-09-15
Баатарт:Баатар хvн юу алзхав даваад гараад ирнээ 2016-09-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?