АНАНД ТӨГС ГЭГЭЭРЭЛД ХҮРСЭН НЬ

2016-09-15  

Бурхантай анх уулзаж ном сонсон ахуйдаа Ананд гэгээрлийн анхны шатанд хүрч Шротапанна болжээ. 

Випассана бясалгал хийсээр там, бирд, адгуус, асуурийн төрөлд хөтлөх үйлийн үрийг дуусгаснаар энэ шатанд хүрдэг бөгөөд тухайн хүн дахин 4 муу заяанд төрөхгүй болдог авч хүн хийгээд түүнээс дээших төрлүүдэд нотлох үйлийн үр үлддэг бөгөөд нэгэнт ийм шатанд хүрсэн хүн хүнээс дээш төрөлд 7 удаа төрж тэр л төрлийн дотор гэгээрэх нь баталгаатай болдог аж...

Ийнхүү Шротапанна болсон Ананд бурханы шадар туслах болж ажилд их дарагдсанаар бурханыг 81 нас сүүдэртэй нирваан орох үед Шротапанна хэвээр үлджээ. Бурханыг нирваанд орсон тэр даруй Махакашапа 500 төгс гэгээрэлд хүрсэн гэлэнг цуглуулж бурханы сургааль номыг бүгдээр нягтлан хянаж Бурхан айлдсан бодит сургаалыг хойч үед цэврээр нь үлдээхээр шийдэж Бурханы дэргэд байж сургаалын биеэр сонсож байсан гэгээрсэн архадуудыг цуглуулж эхэлсэнд хэн нэг нь Анандыг оруулахгүй бол болохгүй гэжээ. Махакашапа Анандад сарын хугацаа өгч энэ сарын дотор бясалгалаа хийж төгс гэгээрэлд хүрээл ир хэмээн явуулжээ. Ананд сарын турш өдөржин шөнөжин “Би архад болно” хэмээн хичээсэн боловч чадахгүй байлаа. Сар дуусахад 1 хоног дутуу байхад Махакашапа хүрэлцэн ирээд маргааш өглөө гэхэд гэгээрэлд хүрч чадахгүй бол бид эхэллээ гэж хэлээд оджээ. Ананд шөнийн турш би гэгээрэлд хүрэх ёстой хэмээн хичээсэн боловч өглөө үүр цайх үед өөрөө архад биш сотапанна хэвээр байна гэдгээ ойлгож тэр л бодит үнэнээ ухааран хүлээн зөвшөөрч хэвтэхээр толгой дэрэнд хүрэх хооронд архад болжээ.

Гэгээрэхэд юу саад болж байсан бэ гэвэл “Би“ гэх үзэл байжээ. Би гэгээрэлд хүрнэ хэмээх шунал эго байсан цагт ойрхон байгаа гэгээрэл холдож оджээ. Харин үнэнээ хүлээн зөвшөөрөнгүүт гэгээрэл ойрхон байсан тул дэрэнд толгой хүрэх хооронд гэгээрэлд хүрчээ. Ийнхүү Архад болсон Ананд нөгөө 499 архадтай нийлж Бурханаас сонсон бүх судрыг Би ингэж сонсон юм хэмээн эхэлж бүгдийг айлгахад тэнд байсан 499 архад саадху саадху сайхан хэллээ... яг тийм Анандын хэлдэг зөв...Бурхан яг тэгж айлдсан юм хэмээн батлан даган баясаж байсан гэдэг...өөрөөр хэлбэл Бурхан айлдсан гэдгийг Ананд өгүүлэнгүүт шууд хүлээн авах биш харин тэр үед хамт сонсож байсан 499 архад бас Бурханы үнэн сургааль мөн болохыг нь батлан баталгаажуулж тэр л сургааль номыг нь ийнхүү ном хайлах ёсоор одоо болтол хадгалан иржээ.

Анандын хувьд Бурханы дэргэд байнга байж сургааль бүхнийг нь сонсож байсан нь ийнхүү хүн төрөлхтөнд Бурханы сургааль өөрийнх нь хэлэн дээр үлдэх чухал үүргийг гүйцэтгэсэн юм.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?