CONTROL.MN ГЭЖ ХЭН ХЭН БЭ?

2016-09-15  

Ингэж олон хүн асууж байна. “Ард чинь хэн байгаа вэ?” гэж бүр ч олон хүн сонирхож байна. Юуны өмнө энэ асуултад хариулах нь зөв болов уу. Бидний ард нуугдаж, далдаас чиглүүлж, нийтлэлийн бодлогод нөлөөлөх улс төр, эдийн засгийн бүлэглэл огт байхгүй.

CONTROL.MN ЯАГААД ҮҮСЭВ?

СONTROL.MN мэдээллийн сайт цаг үеийн шаардлагаар төрсөн. Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн эзэд болон улс төр, бизнесийн бүлэгт үйлчилдэг нь ил болсон. Эзэд нь улс төрч- бизнесмен. Тэд сэтгүүл зүйг хааш нь залж буйг хэлэх шаардлагагүй. Үлдсэн хэсгийн дийлэнх нь хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй улс төр бизнесийн бүлгийн захиалгаар ажиллах болсон. Ийм бохир орчин Монголын сэтгүүл зүйг нэлэнхүйд нь нөмөрсөн.

Монголд бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл олноор устаж, сэтгүүлчид нь бодит үнэнийг бичих талбаргүй болж буй нь CONTROL.MN мэдээллийн сайтыг үүсгэн байгуулах гол түлхэц болсон. Иргэд, хүн ардад үнэн бодит мэдээллийг дуулгадаг, хэнд ч худалдагдахгүй, хэнтэй ч хаалтын гэрээ хийхгүй ийм л мэдээллийн хэрэгслийг нэг ч болов тоогоор нэмье гэж зүтгэлээ. Захиалгат сэтгүүл зүйг биш, бодит сэтгүүл зүйг хөгжүүлэхээр цөөн сэтгүүлчид санал нэгдсэн нь CONTROL.MN-ийн суурь боллоо. Бид нэг л зүйлд итгэж байгаа.

CONTROL.MN мэдээллийн сайтыг дэмжих, хүрээлэх уншигч, иргэдийн тоо өдрөөс өдөрт өснө гэдэгт итгэлтэй байгаа. Уншигч, иргэдийнхээ хамт "Хяналтыг" тавих цаг ч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. CONTROL.MN ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Яагаад гэвэл, бид эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд биш, эгэл түмэндээ үйлчилнэ. Сэтгүүл зүй хэдий чинээ аялдан дагалдана Нийгэм төдий чинээ уруудан доройтоно.

CONTROL.MN аялдан дагалдахгүй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:olon hevlel medeelliin heregslees ontsgoi bgaarai. amjilt husie 2016-09-15
Зочин:Бид control-ийг сонгодог болсон 2016-09-15
Зочин :Хэвлэл хараат бус байх ёстой. Танайд амжилт хүсье 2016-09-15
Зочин :Дэмжиж байна. Зоригтой байгаарай. 2016-09-15
Зочин :Бага ч гэсэн хандив өргөнө. Утсаа үлдээгээрэй. Бид бичиж чадахгүй. Гэхдээ хувь нэмэр болог 2016-09-15
Зочин :Бага ч гэсэн хандив өргөнө. Утсаа үлдээгээрэй. Бид бичиж чадахгүй. Гэхдээ хувь нэмэр болог 2016-09-15
Зочин :Бага ч гэсэн хандив өргөнө. Утсаа үлдээгээрэй. Бид бичиж чадахгүй. Гэхдээ хувь нэмэр болог 2016-09-15
Зочин:Та телевиз байгуулаач. 2016-09-15
Зочин:Олон сайн нийтлэл унших , эрүүл салхи үлээх "цонхтой" болгосонд баярлалха 2016-09-15
Zochin:Amjilt 2016-09-15
kha****a:Ta bukhend amjilt husie. bainga umshij baih bolnoo 2016-09-15
baska:Amjilt hvsie. Demjij bn 2016-09-15
Zochin:Амжилт хүсьe 2016-09-15
Эмээ нь:Цэнд багшийн маань хуу , Сэтгуул зуйн салбарт хувь нэмэрээ оруулж яваа хун , Сайхан санаач**** гаргаж "Хяналт" мн байггулж ард тумэн биднийгээ унэн зов мэдээллээр хангах болсонд талархал илэрхийлье. Сэтгуул зуйн салбар цэвэршинэ гэдэгт итгэж бна. Энэ салбар цэвэршвэл нийгэм аандаа сайхан болноо. 2016-09-16
Сайн дүү:Энхбат ахаа АПУ гэж юу гэсэн үг вэ орчуулаад өгөөч Батхүү ах сайн уу мэнд хүргээрэй!Уран бүтээлд чинь амжилт хүсэе! 2016-09-17
tsdo:bayar hurgie iim l medee medeelel dutagdaj bsan yum nudee olson Hyanalttai monhod hamt bna aa Enhbat zahiraldaa ajlin ulam ondor amjilt husen erooe 2016-09-17
Дэмжихгүй ч:Амжилт хүсэн ерөөе 2017-09-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?