АЙЛ ГЭР АМАР АМГАЛАН БАЙВАЛ АЗ ЖАРГАЛЫН ӨДРӨӨ ТЭД ӨӨРСДӨӨ ТОВЛОЧИХНО

2016-09-16  

Гуравхан сая ард түмнээ амар тайван аж жаргалтай амьдруулж чадахгүй байгаа төрийн түшээд, түүн дотроо Хатан ухаанаар төрийн буруу бодлогыг зөөллөж явна гэж гарч ирсэн эмэгтэй гишүүд маань жилийн нэг өдрийг аз жаргалын өдөр болгох юм байх.

Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн асар их байгалийн баялагтай ард түмэн нэг өдөр аз жаргалтай бусад өдөр нь бүсээ чангалаастай амьдрах ёстой юу ?

Аз жаргалын өдөр гэж айл өрх бүр нь халуун ам бүлээрээ эрүүл саруул байж, 76 гишүүн шиг хүссэн бүхнээ хангах дуусашгүй их хөрөнгөгүй ч, дутах гачигдах зүйлгүй, орон байртай ажил төрөлтэй байх л болоод байна. Энэ бүхнээр нь хангаж чадахгүй байж бас нэг өдрийг баярын өдөр болгох гэнэ. Баярлах өдөр мундсан биш.

Улс орон түвшин сайхан, хүн бүр нь ажилтай орлоготой байвал аз жаргалын өдрөө тэд өөрсдөө товлочихно.

Эмэгтэй гишүүдийн аз жаргалын өдөр гэж товлосон тэр өдөр нь хэдэн айл хоногийн хоолгүй, хэдэн хүүхдийн нүд нулимстай зогсохыг тэд мэдэхгүй л дээ хөөрхий... Хий хоосон Аз жаргалын өдөр хэнд ч хэрэггүй буй за. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?