Н.ЭНХБАЯР АРДЧИЛСАН НАМД ЭЛСЭНЭ

2016-09-16  

Ийм нэгэн цуу сошиал ертөнцөөр эрчимтэй тарж эхлэв. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө тараав уу? Хэн нэгэн зохион байгуулав уу? гэдгийг мэдэх эх сурвалж олдохгүй байна. Н.Энхбаярын хувьд АН-тай хэд хэдэн удаа Н.Алтанхуяг, З.Энхболд нарыг тус намын дарга байхад нь хамтарч сонгуульд орох тухай мэдэгдэж, тодорхой алхам хийж байсан нь үнэн. Н.Энхбаяртай нэгдэх гэсэн оролдлого хийсэн нь Н.Алтанхуягийг намын даргаа, ерөнхий сайдын сэнтийгээ өгөх үндэслэл болсон гэж судлаачид ч үздэг.

Харин З.Энхболдын хувьд Таван толгойг улсдаа авч үлдэнэ гэдэг үзэл баримтлалаараа Н.Энхбаяртай нэг шугаманд зогсдог. Тэгвэл, Н.Энхбаярыг АН-д элсэх болсон гэх мэдээллийг МАХН-ын баттай эх сурвалж няцааж байна. Харин орон нутгийн сонгуульд АН, МАХН-тэй нэг эвсэл болж орох магадлал байхыг үгүйсгэж чадсангүй.

 

 

 Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?