ТӨРИЙН БАНКНЫ ДАРГА НАР АР АРААСАА АТГ-ЫН ХААЛГЫГ ТАТАЖ БАЙНА

2016-09-16  

Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хорьсон аж.

Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм зүйл болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Мөн төрийн өмчийн банкны хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, найдваргүй зээл их хэмжээгээр олгосон гэх дээрх хэрэгтэй холбогдуулан тус банкны хэд хэдэн ажилтнуудыг шалгаж магадгүй гэх мэдээлэл байна.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?