ОДООГИЙН МЬЯНМАР БУРХАНЫ ҮЕИЙН ЭНЭТХЭГ Л ГЭСЭН ҮГ

2016-09-18  

Бурхан багшийн үед бурханы сургаал зөвхөн Энэтхэгийн нутаг дэвсгэрт л дэлгэрч байлаа. Бурханаас хойш 200 жилийн дараа  Могалитисапутта  нэртэй Бурханы лүндэнтэй архад гарч тэр үеийн эзэн Ашок түүний шавь болсоноор гэгээрсэн архадуудыг хөрш зэргэлдээх олон оронд Дхамма-дутта буюу номын илчээр илгээсний хүчинд Ази, Европийн олон оронд  бурханы сургаал түгжээ.  Гэгээрсэн архадууд очиж байна гэдэг нь практиктаа төгс болсон хүмүүс байхаас гадна  Бурханы үеийн уламжлалаар Ганжуурыг бүрэн цээжилсэн байдаг байлаа.  Энэ нь Бурханы сургааль онол практик цогцоороо очиж байна гэсэн үг юм. Могалитисапутта архад олон оронд гэгээрсэн архадуудыг илгээхдээ  Мьянмар луу  Сонна, Уттара нэртэй хоёр архадыг явуулахдаа "Одоо Бурханы сургааль олон оронд түгэн дэлгэрч байгаа боловч  цагийн аясаар олонхи оронд  бурханы сургаал цэвэр байдлаа алдана. Харин та хоёрын явж байгаа энэ орон Мьянмар бол  Бурханы сургаал хоёр дахь удаагаа хүчтэй дэлгэрч эхлэх 1955 он хүртэл Бурханы сургаалийн онол практик хослуулан цэвэр ариунаар нь авч үлдэх цорын ганц орон шүү" хэмээн захиж байсан гэдэг. Яг л тэр ирээдүйг харан айлдсаны дагуу Бурханы заасан Випашна бясалгал болон онолын тал болох Ганжуур, Данжуур  Мьянмар улсаас дэлхий даяар түгж гэгээрсэн архадуудын Эрин зуун эхлээд байгаа билээ.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?