"ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ"-ЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2016-09-19  

Төрийн албаны зөвлөл төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд туслах зорилгоор шалгалтын цахим системтэй танилцуулах, төрийн албаны мэргэшлийн шалгалт хүнээс хамааралгүй, ил тод, нээлттэй явагддагийг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг сард нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэв. Эхнийх нь 9 дүгээр сарын 22-нд болно.

Өдөрлөгт оролцох иргэд өөрийн овог, нэр, регистрийн дугаараа soril@csc.gov.mn хаягаар 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл ирүүлнэ. Хүсэлтээ ирүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн "www.csc.gov.mn" сайтад мэдээлсэн хуваарийн дагуу "Нээлттэй өдөрлөг"-т оролцох юм.

Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим санд хууль эрх зүйн 3500 гаруй, монгол хэл, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн 1000 гаруй сорилууд багтдаг. Өдөрлөгт оролцохоор бүртгүүлсэн иргэд энэхүү сангаас сонгосон 40 сорилтой жишиг шалгалт өгөх боломжтой бөгөөд хууль эрхзүй, албан хэрэг хөтлөлт, монгол хэл, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорьж, үнэлж дүгнэх боломж бүрдэх юм. "Нээлтэй өдөрлөг"-т НЭГ ИРГЭН ЖИЛД НЭГ УДАА оролцох боломжтой.

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: http://csc.gov.mn/s/44/147

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?