С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН СЭЖҮҮРИЙГ БУЛГАН ТАЙЛСАН БОЛОЛТОЙ

2016-09-19  

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг илрэхэд ойртжээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын "Өдрийн сонинд" өгсөн ярилцлагаас ийм сэтгэгдэл төрлөө. Түүний хэлснээр, -Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгасан. Хэрэгт Э.Бат-Үүлээс гадна хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Олон нийтийн анхаарал татсан, Э.Бат-Үүл шиг олны танил хүн холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллага хууль зөрчсөн мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл гаргадаг. Түүнийгээ болих хэрэгтэй гэж хэлсэн байна. Энэ үгийг хэвлэлийн бага хурал хийж "бужигнуулсан" жүжигчин Д.Сосорбарам ба түүний нөхдөд хандаж хэлжээ гэж ойлгогдохоор байна.

Харин түүний хэлсэн, -С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн холбогдогчдыг илрүүлсэн, мөрдөн байцаалт дуусах шатандаа явна гэдэг мэдэгдэл тод сонсогдлоо. 18 жилийн дараа хэрэг илрэх нь гэдэг итгэл төрөхүйц мэдэгдлийг прокурор Батжаргал ийнхүү хийлээ.

Булганыг хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй гэж бас тодотгосон нь сонин мэдээлэл байлаа. Тэгэхээр Булган хэргийн сэжүүрийг тайлсан бололтой. Тэр ядарсан, магадгүй залхсан, бас гомдсон байх ч нөхцөлтэй гэж ажиглагчид дүгнэж байна. Орон дороос олдсон гэх Э.Бат-Үүлийн малгай, урд орой нь Булган, Бат-Үүл хоёрын хувийн харьцаа зэрэг нь олон зүйлийг тодотгох үндэслэл гэж судлаачид дүгнэж байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Rrrrrr:Enkhbat geh ene hun bas l hunii gar hul bolj yvsaar nasiig barah yum shig bn. Bi sanaj bn 2000 ond N.Enkhbayariin gar hul bolchihson MVTeleviziin zahiral hiij bos gesen gazar ni bosch suu gesen gazar ni suuj baisniig kkkkkk 2016-09-19
Иргэн:УЛС ТӨРИЙН ГЭХЭЭСЭЭ ХУВИЙН ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛӨӨС БОЛЧЫН БИШ ҮҮ 2016-09-20
Irgen:Ene heregiig ilruulehgui baih sonirhol tuhain ueiin tsagdaagiin udirdlaguudad baisan baih geded taamag irgediin dund ali hediin bodogdood ehelsen. Tuhain ueiin tsagdaagiin erunhii gazriin darga Murun bolon niisleliin tsagdaagiin gazriin darga ganbold nar ene hergiig ilruulehgui baih huivaldaand oroltsson baih gedeg dugneltiig hiij bolhoor bgaa yum yagaad gevel amid gerchtei hereg ilrehgui ingej udaj bgaa tsagdaa nart ergelzhed hurgej bgaa yum. 2016-09-20
иргэн:монголын цагдаа ур чадвар муутай байна эрх баригч намын гар хөл болж өрсөлдөгч нары нь намандаг хүчин болж АН ялсан бол яах басын монголын цагдаа хүчирхэг шудрага байгаасай гэж ард түмэн татвараасаа цалин өгдөг бизнесменүүд техник хэрэгсэлээр тусалдаг оронд нь цагдаа 5 гэмгүй иргэнийг буудаж алж хэн дуртайгаа бүдрээд унсанч эрүү үүсгэн айлгаж ард түмнээ айдастай бологсон ард түмэн цагдаагаас айдаг хэлмэгдүүлдэг болхоор нь айдаг шудрага үнэн юм гэж цагдаад байхгүй ийм учраас цагдаад өгдөг мөнгөө өгөхөө болчих хэрэгтэй аж ахуйн тооцоонд оруулаад орхих хэрэгтэй цаазын ялгүй орон болсон юм чинь цагдаагүй орон болход яадагийн цагдаад өгдөг мөнгөөрөө ахуйгаа боловсоролоо хэвлэл мэдэээлэлээ өөд нь татая 2016-09-20
зочин:үнэн болвуудаа энэ олон сар хорьж байгаад, одоол гэнэт сэжүүр олж гэнэ энэ хооронд ямар ч хор найруулсан юм билээ 2016-09-20
Зочин:Хуулийн байгууллагыг ажлыг нь зүгээр хийлгээч ээ аль нэг намын том улс төрч гэхээр л хүн алж байсан ч хууль үйлчлэх ёсгүй юм уу хаашаа юм. 2016-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?