ЭЕРЭГ ХАНДЛАГА, ЭРҮҮЛ ОЮУТАН ӨДӨРЛӨГ БОЛНО

2016-09-19  

Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг. ДЭМБ-ын 2015 оны судалгаагаар нийт хүн амын гуравны нэг буюу 989 мянга нь 18-35 насны залуучууд байна. Харамсалтайн ирээдүйн гэр бүл болсон, ид хийж бүтээх насны залуусын дунд халдварт болоод халдварт бус өвчлөл их байгааг мэргэжилтнүүд танилцууллаа. 

Тухайлахад, БЗДХ-аар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуучууд байна. Мөн үр хөндөлтийн 18,168 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 224.6 ногдож байна. ЭМЯ-ны сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүр оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулах болсон. Энэ жилийн хувьд НЭМБ, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатайгаар тэдэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Засгийн газар, УИХ-ын тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болж өргөжсөн тус газрын Залуучууд хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батдорж : Манай газар илүү өргөжиж, бодлого чиглэлээ өөрчилсөнтэй холбоотойгоор оюутан залуусын дунд түгээмэл тохиолдох өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд НЭМБ-тай хамтран ажиллаж байна. Юун түрүүнд бид оюутан залуусынхаа эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөе. Хоёрдугаарт эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллана. Энэ бүхний эхлэл маргааш бөхийн өргөөнөө болох “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “БЗДХ,ХДХВ/ДОХ-оос сэргийлье, Архи, тамхинаас татгалзъя, Зөв зохистой хооллоё, Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжицгээе, Сүрьеэгээс сэргийлье, Гэр бүл төлөвлөлт, Жирэмсний хяналтын ач холбогдол, Анхны тусламж ” зэрэг сэдвүүдээр сургалт, сурталчилгаа зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн оюутан залуусын сонсох дуртай хамтлаг дуучид өдөрлөгийн үеэр ая дуугаа өргөх юм. Мөн түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуусын харьяаллын асуудлыг шийдэж, эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болгоход анхаарч ажиллаж байгаагаа дуулгасан юм. Тус аян энэ сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын дуустал үргэлжлэх бөгөөд оюутан залуусын эрүүл мэндийн зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хандлагыг бий болгох мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулах, их дээд сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

 

 

Н.АНГАРАГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?