ЭХНЭР НӨХӨР ХОЁР БООМ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ

2016-09-20  

Энэ сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн Э боом өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр боом өвчин туссан нь тогтоогдсон байна. Удалгүй эхнэр болох 37 настай У-гийн гарын шууны дотор талд 2 мм орчим хэмжээний шүүстэй шарх үүсч, шархны эргэн тойронд бага зэрэг хавагнаж, улайсан шинж тэмдэг илэрснээр эхнэр, нөхөр хоёрын цус, ийлдэс, шархны хальс, шүүдэс зэргээс дээж авч ХӨСҮТ-д шинжилгээнд ирүүлжээ. Тэд боом өвчтэй малдаа вакцин хийлгэж байгаад өвчний халдварыг авсан байж магадгүй ажээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?