ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2016-09-21  

Төрийн албаны мэргэжлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд туслах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 22-нд зохион байгуулахаар болсон байна. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим санд хууль эрх зүйн 3500 гаруй монгол хэл, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн 1000 гаруй сорилууд багтдаг байна.

Өдөрлөгт оролцохоор бүртгүүлсэн иргэд энэхүү сангаас сонгосон 40 сорилтой жишиг шалгалт өгөх боломжтой бөгөөд хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлт, монгол хэл, мэдээллийн технологийн түвшингээ тогтоон, өөрөө, өөрийгөө сорьж үнэлж дүгнэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өдөрлөгт оролцох иргэд өөрийн овог, нэр, регистрийн дугаараа, http://soril@csc.gov.mn вэб сайтад мэдээлсэн хуваарийн дагуу оролцоно гэлээ.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?