ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ТӨР, ТББ-УУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2016-09-22  

              

Аливаа улс орны нийгмийн бодлогын гол цөм нь гэр бүл байдаг. Тиймээс гэр бүлийн хөгжлийн асуудал болон тогтвортой байдлыг хангах тал дээр төр болон төрийн бус байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрч, зорилго чиглэлээ зөв тодорхойлох нь чухал.

Энэхүү зорилгын хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр ажилладаг ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун болон тус газрын Гэр бүлийн хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг нар оролцож гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээний талаар ТББ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Мөн энэ үеэр ТББ-ын удирдлагууд гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж, ямар бодлого баримталж байгаа талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ цаашид төр болон төрийн бус байгууллагууд нийгмийн бодлогын гол хүчин зүйл болсон гэр бүлийн асуудалд хамтран ажиллаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл төр, ТББ-ын уялдааг сайжруулах нь юу юунаас чухал хэмээлээ. Мөн шинэ бүтцээр ажлаа эхлүүлж буй холбогдох яам, агентлагын зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаар ТББ-ын саналыг сонсож буйг сайшааж байв.

Дашрамд дурдахад 2015 оны  статистик тоон мэдээллээр Монгол Улсад нийт  859.106 өрх байгаагаас Улаанбаатар хотод 67 хувь, хөдөө орон нутагт 33 хувь нь ажиллаж, амьдарч байна. Үүнээс нэг өрхөд 3.5 хүн ногдож байгаа аж. Түүнчлэн 2016 онд 17600 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 3600 хос гэр бүлээ цуцлуулжээ. Энэ нь өмнөх оныхоос гэрлэлт 1.5 хувь, гэр бүл цуцлалт 3.3. хувиар өссөн байна.

 

 

Н.АНГАРАГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?