ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР Н.БАГАБАНДИ, Б.МӨНХБААТАР, Ч.АЛТАННАРЫГ ТУС ТУС ТОМИЛЖЭЭ

2016-09-23  

“Оюутолгой” компанийн Монголын талын гишүүн болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлөх шийдвэрийг “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-өөс гаргасан. Тэдний оронд “Оюутолгой”-д Монголыг төлөөлүүлэхээр Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарыг ТУЗ-ийн гишүүнээр томиллоо.

Н.Багабанди 2009-2013 онд “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бол. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар нь энэ сарын 12-ноос “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ.

Б.Мөнхбаатар 1996 онд Техникийн их сургуулийг хими технологич, 2001 онд МУИС-ийг улс төр судлаач, 2003 онд эрх зүйчээр суралцаж төгссөн, 2006 онд Английн Зүүн Лондоны их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ.

Ч.Алтаннар нь Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр МУИС-ийн Математикийн сургуулийг 2002 онд төгсөн, АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикаар 2005 онд магистр, 2007 онд докторын зэрэг хамгаалсан аж. “Оюутолгой” компанийн Монголын талын хувийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” эзэмшдэг.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?