УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР Ж.ЭРДЭНЭБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ

2016-09-23  

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг томилжээ.

Улаанбаатар хотын цагдаагийн даргаар томилогдсон Ж.Эрдэнэболд өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байжээ. Тэрээр эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Жамъяансэнгээ агсны хүүхэд юм байна.

 

 

А.САЯН

 
Chat Conversation 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?