ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУД ХУУЧИН ХУВААРИАР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА

2016-09-26  

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглосон тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мэдээлэл үндэслэлгүй бөгөөд одоогоор Нийслэлийн засаг дарга энэ талаар ямар нэгэн захирамж гаргаагүй, шөнийн цэнгээний газрууд хуучин цагийн хуваариар буюу 04.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг холбогдох газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд 1500 гаруй шөнийн цэнгээний газар, караоке үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр газрууд 04.00 цаг хүртэл ажилладаг болсноор ахуйн хүрээнд архидан согтуурах болон гэмт хэргийн гаралт буурч, аялал жуулчлалын улиралд аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгддэг ажээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?