7 НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ ХОРООСОН ХЭРЭГТ 1998 ОНД ТӨРСӨН Б ГЭГЧИЙГ СЭЖИГЛЭЖ БАЙНА

2016-09-27  

Долоохон настай хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэрэг Дорнод аймагт энэ сарын эхээр гарчээ. Дөнгөж сая энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

9 дүгээр сарын 6-нд өдрийн 16:34 минутад Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух 7 настай эрэгтэй Т цахилгаанд цохиулсан байдалтай эмнэлэгт ирсэн гэх мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн шалгалт явуулжээ. Гэвч хүү 9-р сарын 7-ны өдөр амьсгал хураажээ.

Хэргийг шалгах явцад хохирогчийн эцэг Ц-тэй дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч нь 1998 онд төрсөн Б гэгчид 200 мянган төгрөг өгч захиалан хүүгийн амь насанд хүрсэн байж болзошгүй нь тогтоогдсон байна.

Сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Сэжигтэн Б нь энэ онд 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, насанд хүрээгүй учир ял хойшлогдсон нэгэн байжээ. Талийгаач хүүгийн эцэг Ц нутгийнхаа С гэгч эмэгтэйтэй гэрлэхээс татгалзсан нь хүүг хөнөөх шалтгаан болсон гэж хэрэгтэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна.

“Хүү маань байгаагүй бол чамтай гэрлэх л байлаа” гэсэн үгний төлөө С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч, хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн байна. С нь өөрөө нэг ой өнгөрч буй нялх хүүхэдтэй аж.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?