ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХУРАЛДАНА

2016-09-28  

Үндсэн хуулийн цэц өнөөдөр хуралдахаар болжээ. Монгол улсын шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар, шүүхэд эргэлзэх байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзжээ. Тиймээс иргэний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд мэдээлэлд хөндсөн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэх ажээ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?