АЖИЛГҮЙ ИРГЭДИЙГ МЭРГЭШСЭН ЖОЛООЧООР СУРГАЖ, АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА

2016-09-28  

Энэ онд 8 сарын байдлаар улс хооронд авто тээврээр тээвэрлэсэн 13,2 сая тонн ачааны 11,8 мянган тонныг нь нүүрс тээвэрлэлт эзэлж байгаа судалгаа бий. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.4% өссөн үзүүлэлттэй байгааг харж болно. Өнөөдрийн байдлаар улс хоорондын 10 чиглэлд байнгын ачаа тээвэрлэлтийг 130 аж ахуйн нэгж, байгууллага, 4200 гаруй тээврийн хэрэгсэл 4552 жолооч тээвэрлэлт гүйцэтгэдэг. 

Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан автотээврийн салбарт улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд ажиллах жолоочийн эрэлт нэмэгдэж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарт дутагдалтай байгаа мэргэшсэн жолоочийн ажлын байранд ажил хайж буй иргэдийг хамруулахаар болжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажилгүй иргэдийг ажлын байраар хангагдах боломжтой болж байгаа юм. Автотээврийн тухай хуульд зааснаар тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын мэргэшсэн жолоочийг ажиллуулахаар заасан бөгөөд батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан байх шаардлага тавьдаг аж. 

Статистикийн мэдээгээр 2016 оны 2 дугаар улирлын байдлаар нийт салбаруудын сарын дундаж цалин 888 мянган төгрөг байгаа бол мэргэшсэн жолоочийн дундаж цалин 1.2 сая орчим байхаар ажлын байрны захиалга ирүүлжээ. Мөн улирлын ажиллах хүчний судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 131300 байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 39400 ажил хайгч иргэд бий. Эдгээрийн 46 орчим хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 60.6 хувь нь 15-34 насны залуучууд байна. Хэрэв та ажлын байр тэр дундаа мэргэшсэн жолооч болохыг хүсч байвал хөдөлмөрийн биржид бүртгүүлэн сургалтад хамрагдан, ажил эрхлэх боломжтой болох юм. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
соёлоо:Зөвхөн B ангилалтай хүн хамрагдаж болох боловуу ? 2016-09-28
Control:Та авто тээврийн үндэсний төв дээр очоод асуугаарай. 2016-09-28
B angilltai hvn hamargdaj boloh bolowu :B angilltai hvn hamargdaj boloh bolowu. 2016-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?