ОРОСУУД ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН УБТЗ-ЫГ УЛАМ ЧАНГА АТГАХЫГ ХҮСЖЭЭ

2016-09-28  

Оросын Төмөр Замын ерөнхийлөгч О.Белозёров хоёр долоо хоногийн өмнө Монголд айлчилж, Зам Тээврийн сайд Д.Ганбат болон ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа энэ байр сууриа товч тодорхой илэрхийлсэн байдаг. Түүний хувьд, УБТЗ-ын дарга нь хэн байх нь чухал биш, харин УБТЗ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох, үр ашигтай ажиллуулах чадварлаг удирдах багаар хангах нь зөв гэсэн байр суурийг баримталж буй гэж албаны эх сурвалж тодотгосон.

Түүний айлчлалын хариуд УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Монголын талын ерөнхий хорооны гишүүд, УБТЗ-ын удирдлагын хамт Москва хотноо хариу айлчлал хийж байна.

Тэд Орос, Монголын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн Правления буюу Ерөнхий Хорооны ээлжит хуралд оролцож байгаа юм байна.

Тус хурлаар УБТЗ-нийгэмлэгийн дарга болон зарим нэгэн удирдах ажилтныг өөрчлөх, шинээр томилох зэрэг асуудлыг хэлэлцүүлэх саналыг Монголын тал тавьсан ч, Оросын тал зөвшөөрөөгүй гэсэн мэдээллийг баттай эх сурвалж мэдээллээ.

Төмөр замын вант улсын даргад УБТЗ-ын удирдлагууд болох Халтар, Жигжиднямаагаас гадна, УИХ-ын гишүүн асан Загджав нарын нэр яригдаж буй. Монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалыг сонирхож буй бол, Оросын талаас өмнөх авсан нэгдүгээр орлогч, санхүүгийн дарга, зүтгүүрийн нэгдүгээр орлогч даргын албан тушаал дээр ерөнхий инженерийг авах саналаа илэрхийлсэн тухай Белозёровын айлчлалын үеэр хэвлэлд дурдсан байдаг. Тэгвэл, энэ удаагийн хуралдаанаар ямарваа нэг шийдэлд хүрсэнгүй. УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар үргэлжлэн ажиллах болжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Монополь болгохоор убтз яаж оросын хараанаас гарч өие дааж тарифаа нэмэх юм бэ 2020-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?