ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗААЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

2016-09-28  

Үндсэн хуулийн цэцийн  дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт нийтлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд, тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргахаар нэмэлт оруулсан ба тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн заасан нь Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэж  Үндсэн хуулийн цэц өмнө нь тогтоол гаргаж, уг заалтыг хүчингүй болгож байсан билээ.

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн заалт нь дээр дурдсантай агуулгын хувьд ижил бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанд олонхитой санал нийлээгүй шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь  “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Иймд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?