УБТЗ ОРОС МОНГОЛЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГИЙГ Д.ЖИГЖИДНЯМАА УДИРДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

2016-09-29  

Хувь нийлүүлсэн компани өөрийн дүрэмтэй. Даргыг нь хоёр талаас ээлжлэн томилдог. Энэ удаа Оросын талаас УБТЗ-ын даргыг тавих ээлжтэй байсан ч монгол хүнээр дахин удирдуулах шийдвэрийг УБТЗ-ын ерөнхий хорооны хурлаас гаргуулсан байна.

Зам тээврийн дэд сайд, УБТЗ-ын нийгэмлэгийн Ерөнхий Хорооны дарга Б.Цогтгэрэлийн саналыг Оросын тал хүлээн зөвшөөрч, Д.Жигжиднямааг УБТЗ нийгэмлэгийн даргаар томилсон байна.

Харин ерөнхий инженерийг оросын тал томилох нэгдсэн шийдвэрт хүрсэн байна. УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг тус ерөнхий хорооны хуралдаанаас үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Д.Жигжиднямаа нь 51 настай, төмөр замын унаган ажилтны нэг бөгөөд УБТЗ нийгэмлэгт орлогч даргын ажил хийдэг юм байна.

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ОРОСЫН ТАЛ ЖИГЖИДНЯМААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙХАД ЮУ ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАВИАД БАЙГААН БЭ 2016-09-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?