“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ц.ТҮМЭНЦОГТ ТОМИЛОГДЛОО

2016-09-30  

“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар 2015 оны хоёрдугаар сараас ажилласан Б.Бямбасайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн өчигдрийн хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилжээ.

Ц.Түмэнцогт 1993 онд Москвагийн Эрчим хүчний их сургуульд эрчим хүчний инженер, 2001 онд АНУ-ын Индианагийн их сургуульд гадаад харилцааны чиглэлээр магистр хамгаалсан аж. Ц.Түмэнцогт нь 2011 оны тавдугаар сараас АНУ-ын томоохон компани “General Electric”-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж буй.

Тэрээр өмнө нь Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Дэлхийн банкинд ажиллаж байсан туршлагатай нэгэн бөгөөд 2013-2015 онд Монголын гүйцэтгэх захирлуудын клуб (CEO Club)-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ооо:Масонуудын төлөөний хүн байна даа. 2016-10-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?