ЗАМЫН-ҮҮДИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.АНХБАЯР ЗАХИРГААНЫ АЖИЛЧДЫН ЦАЛИНГААР 50 САЯЫН МАШИН АВЧЭЭ

2016-10-01  

Хоёр сарын өмнө Замын-Үүд сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгч болсон Б.Анхбаяр Замын-Үүд сумын засаг захиргааны байгууллагын үйл ажиллагаа, тэр бүү хэл хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр ирсэн Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг тасалдуулж эхэллээ. 

Замын -Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд МАН-ын дэд дарга Б.Анхбаяр нь Замын-Үүд сумын ЗДТГ, болон ИТХ-ын ажилтан албан хаагчид мөн сумын тохижилт компаний ажилчид гээд нийт 100 гаруй хүний нэг сарын цалингийн төсөв болох 50 сая төгрөгөөр авто машин худалдан авах шийдвэр гаргасан байна. Ингэснээр 9 сарын 20 гэхэд цалингаа авах байсан ажилтан албан хаагчид цалингаа авч чадаагүй байна. 

2016.09.23 өдөр ЗДТГ-ын дарга, нягтлан бодогч нарын гарын үсэгтэй авто машин худалдан авах 2-р санхүүжилт гэсэн энэхүү баримтаар нийт  50 сая төгрөгийн гүйлгээг хийсэн байна. Б.Анхбаяр нь энэхүү 50 сая төгрөгөөр  Замын-Үүд суманд дахь Иргэний харьяаллын шилжилт хөдөлгөөний газарт  шинээр томилогдсон даргад машин авч өгөхийн тулд санхүүгийн дэмжлэг болгон өгсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

Бүхэл бүтэн сумын ЗДТГ, ИТХ-ын ажилтан албан хаагчид, болоод сумын тохижилт үйлчилгээний 100 гаруй ажилчдын сарын цалингаар нэг дарга нь машин авч унаж байна. 100 гаруй ажилтан албан хаагчдын цалин хөлсийг өгөөгүйгээс гадна нийт сум орон нутгийн 20 гаруй мянган хүн амын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг саадгүй авах эрхэд ноцтой халдаж байна. 

Замын-Үүд сумын 1-р баг, 3-р баг, Борхан гэсэн гурван багийн иргэдэд  3-4 жил ямар ч асуудалгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэн хоёр өрхийн эмнэлэгт мэргэжлийн хяналтын газрын шалгалт оруулж үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ байдлаас болж өнөөдөр тус сумын иргэд ганцхан өрхийн эмнэлэгт оочер дараалал үүсгэн үзүүлж байна. 

Замын-Үүд сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Анхбаяр нь хууль бусаар томилогдсон нэгэн. Тэрээр засаг даргын орлогч болохын тулд ЗДТГ-д хадгалагдаж байсан тамга тэмдгийг сейф эвдэн авч байснаас гадна өрөөний хаалгаа эвдэн орж эзэн суусан нэгэн. 

Анхнаасаа хууль зөрчин томилогдсон засаг даргын үүрэг гүйцэтгэгч өнөөдөр Замын-Үүд сумын ард иргэд, ажилтан албан хаагчдын эрхийг ноцтой зөрчсөн тогтоол шийдвэрүүдийг гаргасаар байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
****aachee:yamar ichdeggvi amitan be 2016-10-01
J.Gombo:Joohon hvn itegmeer yum bichel de 2016-10-01
Irgen:Evluuleg l bna sh te 2016-10-01
Sagi:Heden tugrug awch bichsen ym boldoo ****uul jaahan vnemshiltei ym olj chadaaguin bhdaa m****as dor ymnuud 2016-10-01
Zamchin:Muu erguu dagz ve 2016-10-01
ОДОО болио зүүднээсээ сэр:үе үеийн мэргэжлийн хяналтын дарга нарынхаа цүнхийг барьж хундагчин хийж явсанаас өөр удирдах арга барил мэдлэг чадвар энэ хүнд бгаа бил үү мэргэжлийн хяналтын байцаагчаа хэр чадварлаг хийлээ дээ . МАН ингэтлээ боловсон хүчний гачаалд орох гэж дээ ... замын үүдийн мэргэжлийн хяналтынхан хэлнэ дээ . Хэң байсан нь хамаагүй л дээ хичээгээд зүтгүүлээд ч багийн засаг даргыг ч хаших чадвар .мэдлэг .за тгээд өөрөө ч зовоод ард түмэнийг ч ингэж зовоох хэрэг бна уу 2016-10-02
sara:Unen shu.zahirgani aJilchid tsalinga 10/01 ni odor gehed avagui l bna 2016-10-02
Bat:Yamar argaa bartsan amitan iim yum hj suudag bnaa hiih ajilgui bolj bga yumnuud l iim yuma hj bga bhda ajilgui ail hesch how ba****g awgai nariin l yridag yria shig yum bichih yumda hoorhii ****uul 2016-10-02
No:Hvnii neriig harliulj bj erh medeliig oortoo awah gj yadsan amitadiin l hiij bga uiwaagui uildliin neg bn gadaadiin irgen haryatiihan ene hudal medeeleld ni tailbar ogoh ni zvitei 2016-10-02
ДЭД дарга:ҮНЭН л бичсэн бна ш дээ замын үүд ингээд л ийм боловсрол чадваргүй дарга нараас болоод хөгжидөггүй юм даа даан ч сайхан нутаг . зүгээр л АНХАА минь чаддаг хүнд нь өгөө . ДАШНямын заавраар явж амьтны доог болохоо боль.хүмүүс үнэн л бичиж бна ш дээ чмайг оюунаа дарга ажилд аваад чи будлиад л жолооч нарийн бичигийн үүргийг нь гүйцэтгэж бгаад л байцаагчийн эрх авсан даа чи .Мөнхжаргал Баясаа даргын үед ч чи мөн л ийм ажил хийж дэвшсэн .Гэхдээ чи бол удирлагч биш шүү .Өмнөх ажил чинь бол чамд зохиж бсан.шүү .Чи одоо хэл яриа зан аашаа ингэж даргархуу болгоод ч толгой доторх чинь сэтгэлгээ чинь даргархуу болох уу. Ядаж л батдуламдаа өгчихөөч наадах чинь чамайг 20 нуг**** даа. Яаая та хоёрын хэлж ярьж бгаа хийж бгааг харицуулхад чи дэндүү жулдаж бна лээ дээ 2016-10-02
Kk:Ugasa urhiin emnelegeer ydin ****l hudalaa yu ch medehgui yumnud terni orond emch nariin tsaling nemees sain emch nar awah heregtei. Joohon huuhed hurtel emchilj chadahgui tom huni dootsor ugdug mal emch naraar ydiin. 2016-10-02
Төрөө:Сонгууль болох гд худлаа шааж өгөх юмаа хүний нэр төрийг ингэж худлаа гүжирдэж болохгүйэ.. 2016-10-02
Бааска:Энэ үнэн асуудал юм бол энэ чинь харин даварцан шанаа өгчихмөөр намчин бацаан байна уу үгүй юу. 2016-10-02
onon:hudlaa2 2016-10-02
Mongol eh oron :Oron nutagiin songuulid MAH-ahij songoid hereggui de MAXH esvel AH sogoh 2songolt l bna da gej 2016-10-02
Bilgee:Dornogobiinxon ch sain songolt xen dee. Zaya ni ter 2016-10-02
Зочин:Наадах чинь ямар даварцан гага вэ огцоруулаач ээ 2016-10-03
haraa:songuuli dohoj dee ardchilsan namiin oordiinh ni hiiisen ajil bh shuu.Ardchilsan naminhan oorsdoo ariun yvdaltai humuus munuu. 2016-10-04
өөгий :Наад Анхаа гээд байгаа залуу чинь ухамсар дорой харьцааны соёлгүй дүрдээ орцон л бацаан байна лээ шдэ 2016-10-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?