Өнөөдөр Орос, Монголын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн даргаар томилогдсон Д.Жигжиднямаа тамга тэмдгээ хүлээн авлаа. Түүнийг тамга тэмдгээ авахад нь Зам, тээврийн дэд сайд, тус нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хорооны дарга Б.Цогтгэрэл байлцав.
Д.Жигжиднямаа нь Төмөр замын унаган ажилтны нэг бөгөөд, УБТЗ нийгэмлэгийн даргын ажлыг хүлээн авахаасаа өмнө орлогч даргын үүрэгт ажлыг хашиж байсан байна. Орос, англи хэлтэй, өндөр боловсролтой түүнийг чадварлаг удирдагчаас гадна, шийдвэр гаргахдаа шийдэмгий гэж төмөр замын хамт олон нь тодорхойлдог юм байна.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ