МОНГОЛЫН ЖИРИЙН ИРГЭД vs БАНКУУД

2016-10-04  

Манай улсад банкны системийн өөрчлөлт үнэхээр аминд тулсан хэрэг болоод байна. Банкны бүлгийн ээлжит тархи угаалт. Гадны банк ярихаар Хятадын банк ярьж айлгана. Айхтар башир аргатай нөхдүүд шүү. Банкны тогтолцоог эрүүлжүүлнэ гэдэг бол зүгээр нэг шинэчлэл төдий зүйл биш, энэ бол хувьсгал хийхтэй адил маш том тэмцэл байх болно. Тэгж байж өөрчлөгдөж магадгүй юм. Тэдгээр эрх мэдэлтнүүд ямар ч засаг гарсан Монголын төрийг хүссэнээрээ хөдөлгөдөг нөхдүүд шүү дээ.

Банкны системийн бугшмал байдлаас үүдэж буй хор уршиг зөвхөн тэдэнд хүүлүүлсэн мөнгөөр хэмжигдэхгүй. Харин алдагдсан боломжийн өртгөөр хэмжигдэнэ. Хямд зээлээр тэтгэгдэн өсч томорч, хөл дээрээ босох байсан бизнесийн салбарууд, түүний дүнд бий болох баялаг, ажлын байр гэх мэт хамгийн том хохирол нь үндэстний алдагдсан боломж юм.

Банкны салбарт шинэчлэлийн салхи оруулахгүйгээр өндөр өсөлт, тогтвортой хөгжлийн талаар мөрөөдөлтгүй. Тиймээс шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Яаж шинэчлэх вэ гэвэл, банкуудын мөнгө хүүлдэг системийг халах. Банкуудыг бага хүүтэй зээлээр эдийн засгаа тэтгэдэг тогтолцоо руу шилжүүлэх ёстой. Банкны шинэчлэлийг илүү өргөн хүрээнд томоор харахад тустай байж чадах загвар нь хоршоолсон банкны загвар юм.

Монголын банкуудын олон жил явж ирсэн мөнгө хүүлэгч-дээрэмчин тогтолцооны цаад шалтгааныг банкны өмчлөлтэй холбож үздэг. Манайд арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулдаг. Энэ банкууд бүгд цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд л байдаг. Монголд нийтийн өмчлөлтэй нэг ч банк байхгүй. Дээр нь тооны хувьд олон ч зах зээлд жинтэй нөлөө үзүүлж чадах нь гурав, дөрөвхөн л бий. Том тоглогчид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй үгсэн хуйвалдаж ашиг сонирхлоо хадгалж үлдэхийг илүүд үзнэ. Энэ бол Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа банкуудын бодит үнэн төрх.

 

Р.ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зоригоо:Яг үнэн. Зүгээр л банкуудын хар л даа том байшинд ороод байгаа биз дээ. Тэгэхээр эд нар томорч байгаа нь илт байна. Ямар ч хүний энгийн ухаанаар зээлийн хүү буурахгүй яг ижил нөхцөлтэй болгоод байгаан. Өөрсдөө л хоорондоо тохиролцоод байгаа нь илт. 2016-10-04
ТӨГСӨӨ:АРИЛЖААНЫ БАНК АРД ТҮМНЭЭРЭЭ ТЭЖЭЭЛГЭЖ БАЙГАА.ИЙМ Ч ТӨР ЗАСАГ БАЙХ ГЭЖ 2016-10-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?