ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ОН ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

2016-10-04  

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүхээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

- Хүүхэд харах үйлчилгээ зогссон уу?

Он дуустал үргэлжилнэ.

- Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хичнээн хүүхдийн асуудлыг шийдсэн бэ?

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 290,262 хүүхэд байгаагаас 225,388 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг яаран сандран гаргаж мөрдүүлсэн. Угтаа бол хүүхэд харагч нарыг сургах, хүүхэд харах байрыг стандартын дагуу байгуулах зэрэг олон асуудлыг энд орхигдуулсан. 2016 оны 9 сарын байдлаар тус үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагдаж, 1305 хүүхэд харагч ажиллаж байна.

- Тэгэхээр таны хэлж байгаагаар учир дутагдалтай хууль болсон гэсэн үг үү?

Та бодоод үз дээ. Энэ хууль нь нэршил талаасаа л учир дутагдалтай байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээ. Уг нь бол хүүхдийг харах бус хөгжүүлж, боловсруулж, сургах ёстой биз дээ.Сургуулийн өмнөх боловсролын байгууллага энэ ажлыг хийдэг.Би дээр хэлсэн 2016 он байдлаар тус үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагдаж, 1305 хүүхэд харагч ажиллаж байна. Энэ нь нэг хүнд дунджаар 4-5 хүүхэд ногдож байна гэсэн үг. ЕБС, СӨБ-ын системд тавигдаж байгаа шаардлага ямар байдаг билээ. Гэтэл энэ хүүхэд харах үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүс ямар шаардлагад нийцэж байгаа бол, энд тавигдаж байгаа  хяналт шалгалт байна уу ?Энэ нь цаанаа эрсдэл дагуулж буй байдал харагдаж байна. Ер нь бол хүүхдийн хүмүүжлийн асуудал ч орхигдож байгаа юм. Нэг гараараа юмыг аварч байгаа юм шиг хирнээ нөгөө гараараа сөнөөж байж таарахгүй. Ер нь бол энэ асуудлаар орон нутгийн сонгуулийн өмнө, өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс улс төр хийгээд яваад байна л даа. Энэ өөрчлөлтүүд цогцоор зөв хандлагаар л хийгдэх ёстой. Оноо авахын тулд  хийдэг ажил огт биш. Энэ бол 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө яаралтай хийгдсэн ажил шүү дээ. Мэдээж иргэд төрөөс явуулсан бодлого шийдвэрийг дэмжээд Хүүхэд харах үйлчилгээнд бэлтгээд орон байраа өргөтгөөд, засвар хийсэн олон хүн бий. Ийм  учраас энэ аргагүй байдлыг харгалзан үзээд Засгийн газраас он дуустал Хүүхэд харах үйлчилгээг явуулахаар ажиллаж байна. Гэхдээ нэг ч хүүхдийг нэмж бүртгэхгүй, яг одоо үйл ажиллагаар нь он дуустал хэрэгжүүлнэ.

- Тэгэхээр шинэ засгийн газар илүү боломжит хувилбарыг бодож олсон гэсэн үг үү ?

Энэ бодлогын зөрүүтэй байдлыг арилгах үүднээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөрийг ярилцаж байна. Энэ хөтөлбөр нь хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүртэл ээжтэйгээ хоол тэжээлийн дутагдалгүй, эсэн мэнд өсөн торних боломжийг олгох юм. Энэ нь хүнийг хүн болгох концепци талаасаа “Цалинтай ээж” гэдэг хөтөлбөр маань илүү оновчтой гэж үзэж байна. Мөн “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөрийг дэмжиж байна. Энэ хүрээнд манай байгууллага ч оноос өмнө байгууллагын цэцэрлэгээ нээхээр ажиллаж байна.

 

 

Ярилцсан Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?