ТӨСВИЙН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШИЖ ГАРШСАН М.АЛТАН-ОЧИР МЦХ КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛЖЭЭ

2016-10-05  

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Холболтын байгууламжийн ашиглалтын газрын даргаар ажиллаж байсан  М. Алтан-Очир  төрийн өмчит компаниас хэрхэн мөнгө унагаж болдгийн жишээг үзүүлжээ. МЦХ, Францын Алкатель компанийн хооронд гэрээ байгуулан Монгол Улсад тоон систем, шилэн кабель нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэх болсон байна. Гэтэл Төрийн өмчийн компаниар ажил үйлчилгээг нь хийлгэчихээд хувийн компани болон өөрийн дансандаа албан тушаалаа ашиглан ажлын хөлсийг нь шилжүүлэн авдаг байжээ. М.Алтан-Очир шилэн кабелыг холбох шугамын ажилд инженерээр оролцож байгаад Монголын цахилгаан холбоо компанийн Холболтын байгууламжийн ашиглалтын газрын даргын албан тушаалд очоод л төрийн хөрөнгөөр туйлжээ.

Тэрээр Алкатель компаниас 2001 оны аравдугаар сарын 17-нд МЦХ компани М. Алтан-Очирт гээд түүний 00011218... тоот  хувийн дансанд 10553$ доллар, 2002 оны зургадугаар сарын 22-нд 3574$, 2002 оны аравдугаар сарын 14-нд 00011220...тоот дансанд 5853$, 2002 оны аравдугаар сарын 14-нд 5730$ гэх мэтчилэн үйлчилгээний зардлын 25 хувийг өөрийн дансаар Монголын цахилгаан холбооны нэрийг ашиглан хувьдаа завшиж байжээ. Ийнхүү олон үйлдлээр хувьдаа мөнгө завшсаар аргаа улам нарийсган “Юнителком” хэмээх хувийнхаа компанийн 00011122 096 дансанд МЦХ гэсэн нэрийг оруулан 50,000$, 40,000 евро буюу монгол мөнгөөр бодвол 170 орчим сая төгрөгийг Алкатель компаниас шилжүүлэн авчээ. Албан тушаалаа ашиглан Төрийн өмчит компаниар ажил үйлчилгээ хийлгээд хувьдаа их хэмжээний мөнгө завшдаг байсан нь цагаан дээр хараар бичигдсэн баримттай байна. Мөн 2000 оноос үүрэн телефоны Скайтел компанийн 20 хувийг эзэмшиж эхэлжээ. Энэ ч ялгаагүй албан тушаалтай нь холбоотой. Үүгээр зогсохгүй 2005 оны тавдугаар сарын 2-нд Нийслэлийн газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэн авах тухай гэсэн хоёр албан бичиг хүргүүлсэн байгаа юм. Нэг нь “Монголын цахилгаан холбоо” ХК, нөгөө нь Алтан-Очирын хувийн компаниас очиж.

Тус албан бичигт Манай компани нь “МЦХ” компанийн Холболтын байгууламжийн ашиглалтын газрын Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн засаг даргын 2004 оны 285 тоот газар эзэмших эрхийн дагуу баригдахаар төлөвлөгдсөн конторын барилгад хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан юм. Иймээс ХБАГ-ын Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эдлэн газарт байршуулан конторын барилга барихаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу эзэмшдэг 0,048 га газрын эрхийг манай талд шилжүүлэн өгнө үү гэсэн байх юм. Гэтэл барилга барих хөрөнгийн эх үүсвэргүй байгаа тул конторын барилга барихад зориулж 0,048 га газрыг эзэмших эрхийг “Юнителком” ХХК-д шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд байгууллагын нэрээр буюу албан тушаалаа ашиглан дарга М.Алтан-Очир гэсэн албан бичиг хүргүүлж өөрийн төрсөн дүү М.Амарсайханы нэр дээр байсан “Юнителком” компани газрыг шилжүүлж өгч чаджээ.  

Ийнхүү нийлүүлж буй бараа материал, техник хэрэгсэл, бусад үүрэн телефоны компанид хувь эзэмшиж идэж уухаа урьтал болгоогүй зөв менежменттэйгээр ажилласан бол “Монголын цахилгаан холбоо” ХК 2004-2008 онд хэрэглэгчийнхээ 15 хувийг алдахгүй байх боломж тэдэнд байсан. Өмнөх удирдлагын олон жил бугшсан зүй зохисгүй ажиллагаа, буруу менежментийн зах зухийн хүү илэрч Монголын цахилгаан холбоо төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд саад тотгор учруулж байна. / түүнийг дахин ажилд авах тушаал гарсан байна /

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ хүн МЦХ ХК ны хөрөнгийн идэж ууж, газрыг зарж, баяжсан хүн шүү дээ, одоо ч энэ үйлдлээ үргэжлүүлж л байгаа, өөрийн найз нөхөд, хамаатан садандаа албан тушаал өгч идэж уух бэлтгэлээ сайн хангасан л даа, шунал нь арай л хэтэрсэн дээ, ажиллаа аваад ажлын байрандаа архидан зодолдохоос өөр ажил хийсэнгүй, үүнийг нь холбогдох газарууд нь мэдэхгүй баймааргүй л юм даа , Бүхнийг бохир мөнгөөр л шийдэж байгаа байх даа 2017-01-28
Зочин:АТГ яагаад энэ хүнийг ашиг сонирхолын зөрчилгүй гэж үзэж байгаад харамсаж байна., захын хүмүүс энэ хүнийг мэднэ шүү дээ, үнэхээр улс төр гэж иймэрхүү хулгайч хүмүүсээс бүрдээд байхаар яах ч билээ дээ 2017-01-30
Зочин:Энэ хүн арай л бишээ , Ямар их дээрэлхүү гэж бодно оо, шунал нь дэндүү, мөн ч их идэж уусандаа , ийм хүнийг яаж дахин идүүлэхээр томилж чадаваа, ах дүү нар ,хамтран идэгч нартайгаа нэг баг болж аваад ёстой л нэг дураараа дургаж байх шив дээ, гэсэн түмэн нүдтэй энэ хулгайч хүнийг ингээд байлгаад байхгүй нь ойлгомжтой , удахгүй хулгайч гэдэг нь түмэнд мэдэгдэх болно, 2017-02-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?