ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛАА ОУВС-ГИЙНХАНД ТАНИЛЦУУЛЛАА

2016-10-05  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн АНУ-ын Вашингтон хотноо хамт ажиллаж байгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хамт Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч, хатагтай Викториа Кваква, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар Монголын төлөөлөгчид улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулж, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд маш их зүйл хийх хэрэгтэй байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн чухалчлан онцлов.

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараас бүрддэг бөгөөд тус зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ Дэлхийн банк, ОУВС-гийн 2016 оны ээлжит чуулганд оролцож байгаа нь эдгээр байгууллагуудтай явуулж байгааболон цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болж байна.

Уулзалтын үеэр манай төлөөлөгчид Монголын санхүүгийн бодлого, зохицуулалтын байгууллагуудад Дэлхийн банк, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх Олон салбарыг хамарсан техник туслалцааны хоёр дахь шатны төслийн саналыг гардуулан өглөө. Банк, Сангийн бүсийн удирдлагууд төслийн саналыг сайтар судлан үзэж, боломжтой бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэлээ.

 

 

Эх сурвалж : СЗХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?