ЭНЭ 7 ХОНОГТОО БАГТАЖ 8, 9 САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОНО

2016-10-05  

Сангийн яамнаас нийт хүүхдийн 60 хувьд бэлнээр олгох 20 мянган төгрөгийг өчигдөр шилжүүлж эхэлсэн. Гэхдээ хүүхдүүдийн дансанд гурван сарын 60 мянган төгрөг бус 20 мянган төгрөг л орж буй тухай иргэд мэдээллээд байгаа. 

Тэгвэл энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Халамжийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.Алтантулга "Долоо, найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлж байна. Энэ сарын 04-ний өдрийн байдлаар долдугаар сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт өчигдөр оройноос банкуудаар дамжин хүүхдийн дансанд орж байгаа. Энэ долоо хоногтоо багтан найм, есдүгээр сарын мөнгө орж дуусна. 

Хүүхдийн мөнгийг 1-6 дугаар сард 0-18 нас хүртэлх бүх хүүхдүүдэд олгосон. Харин 7-12 дугаар сарын хувьд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдүүдийн 502 онооноос доогуур амжиргаатай өрхийн 660 орчим мянган хүүхэд бэлэн мөнгөөр авна" гэжээ. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?