ДУЛААНЫ 3-Р ЦАХИЛГААНЫ СТАНЦЫГ 50МВ-ААР ӨРГӨТГГӨСНӨӨР 125000 АЙЛ ӨРХИЙГ ХАНГАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛЖЭЭ

2016-10-06  

Эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох газруудад анхааруулсан. Үүнтэй холбоотойгоор Дулааны 3-р цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Монгол улсын засгийн газрын 2013 оны 142-р тогтоолын дагуу Дулааны 3-р цахилгаан станцын хүчин чадлыг 50мв-аар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Тогтоолын дагуу БНХАУ-ын Төрийн өмчит Хунан индастрил эквюпмент инстолэшн компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж 2014 оны 06 дугаар сарын 16-ний өдөр хүлээлгэн өгсөн. 50 мвт-ын энэ өргөтгөл зөвхөн цахилгаан эрчим хүчний тал дээр л гэхэд 125 мянган өрхийг хангах чадалтай юм. Улаанбаатар хотод дулааны хэрэгцээ улам бүр өссөөр байна. Гол ачааллыг нуруундаа үүрдэг, 3, 4-р цахилгаан станцын шинэчлэл шаардлагатай байсан үед Хөгжлийн банкны 35 сая ам долларын санхүүжилтээр барьж эхэлжээ. Төслийн хугацаанд үндсэн барилгын өргөтгөл, хөргөлтийн цамхаг, цахилгааны хуваарилах байгууламж зэрэг таван барилга, турбин генератор, сүлжээний усны халаагч, цахилгааны ил болон хаалттай хуваарилах байгууламж зэрэг 7 тоног төхөөрөмж, иж бүрдэлийн хамт БНХАУ-ын Хунан индастрил эквюпмент инстолэшн компани барьж гүйцэтгэжээ. 50 мвт-ын турбин ашиглалтанд орсноор 2014, 2015, 2016 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 73,8 тэрбум төгрөгийн ЦЭХ үйлдвэрлэжээ. Энгийн үгээр тайлбарлавал 50 мвт-ийн энэхүү өргөтгөл нь 125000 айл өрхийг цахилгаанаар, 8500 өрхийг дулаанаар хангах боломжтой болсон юм.

Өөрөөр хэлбэл энэхүү өргөтгөлийг хийснээр Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа орон сууц, үйлдвэр аж ахуйн газруудын цахилгаан дулааны асуудал шийдэгдсэн гэж хэлж болох юм. Энэ өвөл цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас ихтэй хүйтэн болно гэсэн бол тус станц өвлийн бэлтгэлээ хэдийн хангасан гэдгийг албаны хүн хэлж байна. БНХАУ-ын Хунан индастрил эквюпмент инстолэшн компани дээрх өргөтгөлийг нийтдээ 9 сарын хугацаанд барьж, төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтанд өгчээ. Дулааны 3-р цахилгаан станцын энэхүү өргөтгөлийн ажил нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл дотроос хамгийн үр дүнтэй нь болсон бөгөөд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж, станцын үйлдвэрлэлийн хэмжээ 250-300 сая кВт/цагаар өсч, борлуулалтын орлого нэмэгдэж, цахилгаан дулаан, үйлдвэрлэх өөрийн өртөг буурч, цаашид үр ашигтай ажиллах нөхцөл бий болж ашигтай ажиллах гол хөшүүрэг болжээ. Мөн тус станц Хөгжлийн банкны өр зээлээ графикийн дагуу төлж эхэлсэн байна. Энэхүү өргөтгөл нь 1980-аад оноос хойш хийгдсэн эрчим хүчний салбар дахь анхны томоохон төсөл болж чаджээ.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зөв зүйл ш дээ.Юм ингээд нөхөөд явдаг сайн байна. Аавын маань ажил амьдралын гарааг эхэлсэн сайхан газар шүү. 2016-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?