ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗӨВ

2016-10-07  

Control.mn мэдээллийн сайтаас явуулсан санал асуулгаар 85,6% нь гадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв гэж санал өгчээ. Дөнгөж 14,4% нь буруу хэмээн дэмжээгүй дүн гарлаа.

Монголын банкны салбарынхан тууштай эсэргүүцэж буй. Тэд улс орны эрх ашиг, банк санхүүгийн тусгаар тогтнол гэдэг үгээр халхлан өөрсдийнхөө бизнесийг алдахгүйг хичээж байна.

Харин ард иргэд, бизнес эрхлэгчид Монголын банкуудад дургүйцлээ илэрхийлсээр байна. Банк бол дэмжигч гэхээсээ илүү өрсөлдөгч, шулагч, хүүлэгч, мөлжигч болон хувирсан байна. Хүмүүс зээл авснаараа амьдрал нь сайжирсангүй, харин банкны хүүний төлөө нуруугаа бөхийтэл, хуруу хумсаа хугартал зүтгэж байна. Хамгийн өндөр хүү хаана байна, Монголд л байна. Монголын ард түмэн, Монголын бизнес эрхлэгчдийг хэн хамгийн их шулж мөлжиж байна, энэ бол Монголын банк болжээ. Юуны чинь, Манжийн өрийн данс гэж иргэд хэлж байна. Мэдээж мөнгөний эргэлтийн тухайд харьцуулах зүйлгүй. Агуулгын хувьд түүнээс дорджээ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?