НҮД ХУУРСАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ ШАХЛАА

2016-10-07  

Гадаадын хөрөнгө оруулалт буюу буцалтгүй тусламжаар Нэгдүгээр төрөх эмнэлгийн мэс заслын өрөөг тохижуулсан зассан байна. Нарийн стандарт шаарддаг эмнэлгийн мэс заслын өрөөний дүүжин тааз мэс засал хийж байх үер нуран унасан байна.  Аравдугаар сарын 05-ны өдөр таван мэс засал төлөвлөгдсөн байсан аж. 11.00 цагийн байдлаар эхний мэс засал хийх үеэр агааржуулалтын хоолой хөдөлж эхэлсэн байна.

Улмаар агааржуулалтын гурван хаалт эвдэрч тааз хөдөлж эхэлсэн байна. Эмч нар даруй арга хэмжээ авч мэс заслыг өөр өрөөнд шилжүүлэн хийсэн байна. Тухайн үед хагалгааг өөр өрөөнд хийгээгүй байсан бол хагалгааны өрөөнд байсан 8-9 хүн таазанд даруулж амиа алдах эрсдэлтэй байжээ. 

Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваа, “Эмэгтэйчүүдийн мэс засал бүхий тус өргөтгөл нь 2013 оны 2 дугаар сарын 28-нд ашиглалтад орсон. Тохижилтын ажил хийж 2013 оны 6 дугаар сарын 18-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Өргөтгөлийг гадаадын тусламжаар 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компани гүйцэтгэсэн юм. Одоогийн байдлаар мэс засал хийх 44 сая төгрөгийн өртөгтэй унтуулгын аппарат, 23.5 сая төгрөгийн мэс заслын таазны гэрэл нийт 69.2 сая төгрөгийн бодит хохирол учраад байна. Албан бус дүгнэлтээр таазыг шаардлага хангахгүй бэхэлгээ материалаар хийсэн гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.

Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байцаагчид ирж үзлэг шинжилгээ хийсэн удахгүй дүгнэлт гарах юм байна. Чанар муутай нүд хуурсан нийгмийн хариуцлага хүний аминд хүрэх шахжээ.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Алтаа:Манайхан дундаас нь мөнгө идээ биз дээ хөөрхий. Ингээд л бүх юм мөнгөтэй холбогдоод байгаам даа 2016-10-07
нэр:Цастынхан ийм л юм хийдэг шүү дээ 2016-10-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?