УЛААНБААТАР ХОТОД УИХ-ЫН ГИШҮҮНИЙ МАНДАТЫН ТООГ НЭМЭХ НЬ МАШ БУРУУ

2016-01-28  

Ингэж нийслэлийн иргэн, Монгол улсын зөвлөх архитектор Н.Цогтоо үзэж байна.  Нийслэлд мандатын тоог ихэсгэснээр нийгэмд ямар хор уршиг дагуулахыг тэрээр маш тодорхой илэрхийлснийг СОNTROL.MN уншигчдадаа хүргэж байна.

Улаанбаатар хотын удирдлагууд маш буруу шийдвэр гаргуулахын төлөө явж байна.  Тэд 2 зүйлийн тайлбар хийсэн. Аль аль нь оновчгүй, тэгээд ч маш буруу гэдгийг дахин тодотгоё. Яагаад: 

Нэг : Улаанбаатар хотод хүн амын тоо нэмэгдэж 1,3 сая болсон тул мандатын тоог нэмэх ёстой гэж байгааг УИХ-ын гишүүний хариуцах ажил үүрэгтэй нь уялдуулж харах юм бол УИХ-ын гишүүн нь нийт улсын хөгжлийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой болохоос биш тэр тойрогт хэдэн хүн байх нь тэдний ажил үүргээ гүйцэтгэхэд нэг их хамааралгүй асуудал юм.

Хоёр : УИХ-д төлөөлөл бага байгаагаас нийслэлийн хөгжлийн асуудал шийдэхэд муу нөлөөтэй байна гэнэ. 

Нийслэл гэдэг бол Монгол улсын хот суурингуудын нэг бүрэлдэхүүн бөгөөд одоогоор хамгийн том суурин газар юм.

Аливаа улсын хот байгуулалтын бодлого гэдэг нь тухайн орны бүх газар нутаг, бүх хүн ам, суурин газруудыг хамарсан тухайн орны хөгжлийн цогц бодлого, олон жилийн төлөвлөгөө юм. Ийм бодлого, төлөвлөгөө байхгүйн харгайгаар хот байгуулалт уруудсан. Түүнээс болоод :

- Хот суурингууд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө тус тусдаа хийцгээдэг болсон. Энэ нь нэг улс дотор байгаа хотуудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөний хоорондоо ямар ч уялдаа холбоо байхгүйгээр хийгдэж байна гэсэн үг.

-Хотын хөгжилд одоогоор хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа улсын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, зээл тусламж бусад санхүүжилтыг сайд дарга нар УИХ-ын гишүүдийн лоббигоор хуваарилдаг болсон.  Ингэхээр зарим нөлөө бүхий гишүүд өөрийн тойрог, орон нутаг сууринд их мөнгө хуваарилуулж чаддаг, бага мөнгө хуваарилуулж байгаа нутаг суурингууд хохирч, хөгжлөөс хоцорч үлддэг.

- Нийслэлээс мандат авч гарсан гишүүд олуулаа, мөн тэдний дундаас сайд нар олноор томилогддог туршлага бий. Тэд олуулаа, дээр нь эрх мэдэлтэй тул хүчтэй лобби хийж УБ хотод  төрөл бүрийн хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхэд ил далд хэлбэрээр нөлөөлж чаддаг. Тиймээс тэд л хамгийн их боломжийг хүртдэг тэгш биш тогтолцоог бий болгосон. 

Нийгмийн баялаг болон мөнгөний хуваарилалтын ийм шударга бус зарчим олон жил үйлчилж ирсэн нь юунд хүргэв ээ гэвэл :

- Мал болон газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний бараг бүх үйлдвэр, агуулах худалдааны төвүүд, бүх их дээд сургууль, эмнэлгүүд, томоохон худалдааны төв, захууд, тээвэр дэд бүтэц, логистикийн бүх газрууд, барилгын материалын үйлдвэрүүдийн бараг 90% нь зөвхөн УБ хотод төвлөрч, бизнесийн хамгийн тааламжтай, давуу талтай газар болж, бусад хот сууринд бизнесийн групп бараг амь тавьсан гэж хэлж болно. Түүний хор нөлөөгөөр ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж,  хэдийгээр төрж өссөн хайртай нутаг нь боловч амь зуух аргагүй, ядуучуудын хороолол мэт болж байна.

Нэгэнт байдал ийм болж байгааг харж, мэдсэн хүмүүс амьдрахын эрхээр Улаанбаатар руу нүүж, хотын гэр хороололд гэр оромжоо барьж янданаа зоосоор байна. Хэдийгээр УБ хот томорч бизнес орчин нь тэлж, өндөр сайхан барилгууд баригдаж байгаа хэдий ч цаашдаа мөддөө шийдэж чадахааргүй утаа, агаар, хөрс, усны бохирдол, түгжрэл, гэмт хэрэг, ёс суртахууны доройтол гэх мэт асуудлууд нь улам л томорсоор байна.

- Нөгөө талдаа хөдөө орон нутаг улам л хоосорсоор, ядуурсаар,  мал маллах хүнгүй болох шахсаар байна. Ийм байдалтай байхад одоогийн УБ хотын дарга нар “УИХ-д төлөөлөл багадсанаас нийслэлийн асуудлууд шийдэгдэхгүй байна” гэж ярьж, түүнийгээ улс оронд маш зөв, чухал зүйл болох юм шиг ойлгуулж, хөөцөлдөж байгаа нь маш буруу зүйл болоод байна. Тэдний ярьж байгааг сонсоод байвал Манай байр, миний хот, жалга довныхон сайхан байвал бусад нь хамаагүй гэсэн аминчхан, өрөвдөлтэй ойрын бодолтой байгаа нь илэрхий харагдаж байна. Иймд УИХ-ын сонгуулын мандатын тоог тогтоохдоо хүний тооноос голлон хамаарах биш улс орны хөгжлийг зөв сайн явуулахад хаана УИХ-ын гишүүд илүү хэрэгтэй байна вэ гэдэг логикийг бодолцож тогтоодог, ийм бодлогыг үндэслэл болгон барьсан мандат хуваарилалт хийдэг хуультай болмоор байна. Хэрэв ийм бодлого баримталдаг байсан бол өнөөдөр (хөгжил нь хэтрээд байгаа) Улаанбаатар хотод биш, доройтож ядуурч, хоосорч байгаа хөдөө орон нутагт илүү олон УИХ-ын гишүүд анхаарал тавьж ажиллах шаардлагатай байгаа юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Temuulen:Yag unen shu! 2016-01-28
Зөв зөв:За юмыг эрүүлээр хардаг нэг ч гэсэн хүн байгаа нь яамай да. 2016-01-28
Kkk:Hehehehe 2016-01-28
Нийслэлийн иргэн:Сонгох эрхийг сонгогчдод тэнцүү хуваарилах тухай асуудал яригдаж байгаа. Тэрнээс биш хөдөөнөөс олон мандат байлаа гээд хөгжил нь хурда****г байсан бол одоо хотоос илүү болчих цаг болсон. Хотын мэдээлэл сайтай олон иргэдийг хуурч чадахгүйгээ ойлгоод цөөхөн малчдыг маллаж байгаад сонгогдох гээд амь нь тэмцэж байна. Энэний зөвлөх архитектор сонгуульд ямар падлий байнаа зайл цаашаа 2016-01-28
Үнэээн үнэн:Зөв хэлсэн байна. Санал нийлж байна 2016-01-28
Мөнхсайхан:Санал бодлоо хэлж байгаа нь таалагдлаа. Манай байр, миний хот, жалга довныхон сайхан байвал бусад нь хамаагүй гэсэн бодлоосоо с**** цаг болсоон. 2016-01-28
зочин:Зөв зөв монголчуудаа жагсаалтаар гардаг явдалыг таслан зогсоё жагс босцгоё ЖАГСААЛТ ЖАГСААЛТ ЗОГСОЁ ТЭД ХЭНИЙГ ТӨЛӨӨЛӨЖ БАЙНА ВЭ 2016-01-29
Markhamet:Mongol ulsad iim medlegtei zorilgotoi hun olon baigaasai 2016-01-30
zochin:маш зөв. сонгууль,УИХ, улсын бодлогоо одоо нэг цэгцлэх цаг нь болсон. 2016-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?