"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК БА БНХАУ-ЫН ЧАЛКО

2016-10-10  

"Эрдэнэс Таван толгой" компанийн Маркетинг хариуцсан газрын захирал С.Амгалан, Эдийн Засаг Хөрөнгө Оруулалтын газрын захирал С.Ашидмөнх болон бусад албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсан.

"Эрдэнэс Таван толгой"  ХК нь 2011 оны 7 дугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг авсан боловч тус урьдчилгаа төлбөрийг дийлэнх хувийг Хүний Хөгжлийн Санд төвлөрүүлэн Монгол Улсын иргэн бүрт халамж хэлбэрээр тараасан.  Өнөөгийн байдлаар нийт урьдчилгаа төлбөрөөс 96 сая ам.доллар үлдсэн бөгөөд тус урьдчилгаа төлбөрийг барагдуулахын хүрээнд  2016 оны 2 дугаар сараас эхлэн Чалко компанид сар тутам доор хаяж 200 мянган тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон байгаа гэж Маркетинг хариуцсан газрын захирал С.Амгалан мэдэгдлээ.    

Түүнчлэн 2016 оны 4 дүгээр сараас эхлэн Хятадын төрийн бодлогын зүгээс нүүрсний салбарын уурхайнуудын олборлолтын үйл ажиллагаа эрхлэх өдрийн тоог 330 байсныг 276 болгон хязгаарласан нь зах зээл дээр коксжих нүүрсний эрэлтийг нэмэгдүүлж үнэ өсөхөд нөлөөлөх үндсэн шалтгаан болжээ.  Хятад улсын дотоодын коксжих нүүрсний жилийн олборлолт нь 600 орчим сая тонн бөгөөд нүүрсний үнийг тодорхойлдог Sxcoal.com-ын мэдээлснээр Хятадын дотоодын коксжих нүүрсний дундаж үнийг илэрхийлдэг “CR China Coking Сoal Index” нь он гарснаас хойш 43 хувь өссөн байхад Эрдэнэс Таван толгой ХК-ийн Зүүн Цанхийн коксжих нүүрсний үнэ тус хугацаанд 36 хувь өссөн бөгөөд тус индексийн дагуу 2016 оны эхэнд тээврийн болон бусад зардал ороогүй уурхай ам нөхцөлөөр 25 ам.доллараар зарагдаж байсан бол өнөөдөр тонн тутмын уурхай ам нөхцөлөөр 33 ам.долларт хүргэж нэг тонн нүүрс нь 8 ам.доллараар нэмэгдсэн байна.          

            "Эрдэнэс Таван толгой" ХК болон  Чалко компанийн хооронд байгуулсан 2011 оны гэрээний хүрээнд нүүрсний үнийг урьдчилгаа төлбөрийг барагдуулах хугацаанд улирал тутам 4 индексийн дагуу тодорхойлохоор тохиролцсон байсныг тус гэрээний хүрээнд нүүрсний үнэ өсөх шалтгаан болсон 2 индексийн харилцан тохиролцсон мөн цаашид нүүрсний үнийг өсгөх мөн урьдчилгаа төлбөрийг шуурхай төлж барагдуулах ажлуудыг хэрэгжүүлж байгаа.

            "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн удирдлагууд нь Чалко компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 96 сая ам.долларыг барагдуулахын төлөө ажиллаж байгааг тодорхойлсон бөгөөд тус үлдэгдлийг барагдуулснаар Таванголойн ордын Зүүн Цанхийн нүүрсний үнийг чөлөөлөх боломж нь нээгдэж үнэ тогтоох аргачлалыг харилцан тохиролцох боломж нь гэрээгээр олгогдох бөгөөд Зүүн Цанхийн нүүрсний борлуулалтын 100 хувь нь бэлэн мөнгөөр төлөгдөх болно.  Тэгэхээр ойрын хугацаанд Чалкогийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах нь чухал ач холбогдолтой бөгөөд нэгэнт 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн Монголын иргэн бүр халамж хэлбэрээр хүртсэн тул төлбөрийн барагдуулах нь баараггүй юм.

Харин Монгол Улсын бусад нүүрс экспортлогч компаниудын хувьд өөрсдийн санхүүгийн боломжийг харгалзан энэхүү гэнэтийн  зах зээлийн өсөлтийг ашиглаад БНХАУ-ын зүүн хэсгийн Таншан боомт дээр өөрсдийн нүүрсийг тээвэрлэж  хүссэн үнээр борлуулах боломж нь үргэлж нээлттэй гэвч бодит байдал дээр уурхай дээрх нэг тонн нь 33 ам.долларын нүүрсийг Таншан хүргэж зарах тээврийн болон бусад 140 орчим ам.долларын зардлыг өөрөөр хэлбэл 1 сая тонн нүүрс зарахын тулд Таншан хүргэх 140 орчим сая ам.долларын ложистикийн зардлыг төлөх асуудал үүсэж байна. "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн хувьд бол 140 сая ам.долларыг тээврийн зардалд урсгаж байснаас Чалко компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 96 сая ам.долларыг төлж барагдуулах нь үр өгөөжтэй юм.    

Чалко компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг барагдуулахын хүрээнд "Эрдэнэс Таван толгой" ХК нь өнөөгийн байдлаар Зүүн Цанхийн  олборлосон коксжих болон исэлдсэн нүүрсний  35 хувийг  "Чалко"-гийн өр төлбөрт харин үлдсэн  65 хувийг нь олборлогч компани  болох " ТТJVCo"-гийн ажил гүйцэтгэсэн төлбөрт бэлэн бусаар өгч байна.  Энэ байдлаар үргэлжлэх юм бол Чалкогийн нийт өрийн үлдэгдэл болох 96 сая ам.доллар нь 2016 оны сүүлээр 70 орчим сая ам.долларт хүрч түүнчлэн  2017 онд  бүрэн барагдуулах боломжтой  гэж  "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Эдийн Засаг, Хөрөнгө Оруулалтын газрын захирал С.Ашидмөнх мэдэгдлээ.

"ТТJVCo" компанийн хувьд анх  "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн  олборлогчоор  ажиллуулж байсан Австралийн "Макмохан" компанийн Монголд үүсгэн байгуулсан охин компани байсан боловч Австралийн "Макмохан" компани нь 65 сая ам.доллараар Сингапурын хөрөнгө оруулагчдад зарсан байна.  Ингэснээр "Эрдэнэс -Таван толгой" ХК нь "ТТJVCo" компанитай хийсэн гэрээг шинэ эзэдтэй нь үргэлжлүүлэн өмнө үүссэн өр төлбөр болон гэрээний үүрэг даалгаврыг бэлэн бусаар буюу нүүрсээр төлөхөөр тохиролцсон  байдаг. 2012 оноос хойш үргэлжилсэн нүүрсний үнийн уналтаас шалтгаалан нүүрсний салбарын бүх компаниуд санхүүгийн хүндрэлтэй тулгарсан бөгөөд "Эрдэнэс Таван толгой" ХК нь өнөөгийн байдлаар олборлогч компанид хөлсийг нь өгөлгүй өр болон хуримтлагдсан 53 сая ам.долларын төлбөрийг  өдгөө ийнхүү бэлэн бусаар төлж байна.

Үндсэндээ "Эрдэнэс-Таван толгой" ХК нь Зүүн Цанхийн олборлосон нүүрсний  100 хувийг зөвхөн Чалко компанид өгдөг байсан бол өнөөгийн байдлаар 35 хувийн Чалкогийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг барагдуулахын төлөө харин 65 хувийн уулын ажил гүйцэтгэж байгаа олборлогч компанийн төлбөрт бэлэн бусаар шилжүүлэн ажиллаж байгаа юм байна.

Харин "Эрдэнэс -Таван толгой" ХК нь өнөөгийн зах зээл дээр коксжих нүүрс нь уурхай ам дээр 33 доллар хүрээд байгаа энэ нөхцөлд л гэхэд Баруун Цанхийн үйл ажиллагааг эхлүүлснээр тонн тутамд 7 ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд өнөөгийн удирдлагууд нь Баруун Цанхийн үйл ажиллагааг сэргээснээр Монгол Улсад орох валютын урсгал, Монгол Улсад төвлөрөх татварын орлогын  хэмжээ мөн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө түүнчлэн Чалко компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг барагдуулснаар Зүүн Цанхийн борлуулалтын орлого нь 100 хувь бэлнээр Монгол улсад орж ирэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. 

"Эрдэнэс Таван толгой" ХК нь Монгол Улсын Их Хурлын 39 дугаар тогтоолын дагуу Монголын иргэн бүр хувь эзэмшдэг ганц компани юм.  Үйл ажиллагаа эхлүүлээд 5 дахь жилдээ, өнөөгийн байдлаар 20 сая тонн нүүрс олборлон борлуулсан боловч Тавантолгойн орд нь өөрөө дэлхийн хэмжээний коксжих болон эрчим хүчний нүүрсний орд бөгөөд 7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй түүний 5.7 тэрбум тонн нь коксжих нүүрстэй улсын баялаг юм. Цаашид зөв бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэрүүдийг гаргаж тус ордыг хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахаас гадна Монгол Улсын иргэн бүрийн эзэмшлийн 1072 хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлж тус баялгаас хувь хүртэх боломжийг олгох болно.  

 

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Худалч:Худлаа шааж ард түмний тархийг угаахаа болиоч муу утсан хүүхэлдэй минь 2016-10-10
mgl:**** doloogch nar mgl d vldeh shirhegch helterhii nuurs bhgui, minii mgl baylgiin ****d ortson Erdenes TT darga nar gej bainga soligdoj idej uugaad asuudal garah geheer ajlaa ogdog dandaa huulich hun ajildag asuudaltai daa yandaa minii MGL 2016-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?