ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ДҮНД ЭРДЭНЭТИЙН 49%- ИЙН АСУУДАЛ НӨЛӨӨЛНӨ

2016-10-11  

УИХ-ын сонгуулийн эцсийн дүнг тавихад Эрдэнэтийн УБҮ-ийн 49%-ийг ХХБ, "Монгол зэс" компани авсан нь шууд нөлөөлж, МАН-ын илт давуу ялах нөхцөл бүрдсэн тухай хэл яриа өнөө хэр тасраагүй.

Тэгвэл орон нутгийн сонгуульд ч Эрдэнэт УБҮ-ийн 49% бас л нөлөөлөх шинжтэй боллоо. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хоёрхон нам л өрсөлдөж буй, үндсэндээ. Гуравдахь, дөрөв дэх намын нэр дэвшигч хаа нэгтээ сонсогдох ч, сонгуулийн дүнд ямар ч нөлөөгүй. МАН, АН-ын хооронд болох улс төрийн тэмцэл хэн нэгнийх нь илэрхий давуугаар ялах боломжгүй гэж үзэх нэгэн байна. Ц.Нямдоржийн мэдэгдэл, телевизэд өгсөн ярилцлага, дараа нь УИХ-ын чуулган дээр хэлсэн үг, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалт, О.Баасанхүү гишүүний Элбэгдоржид хандаж хэлсэн үг, Батзандан гишүүний чуулганд хэлсэн үг нь Монголд нэгэн том, улс төрийн намуудыг дамнасан, улс төр- эдийн засгийн бүлэглэл байгааг, түүний аварга том сүлжээ байгааг илчиллээ.

Иргэд аль намд нь санал өгөхөө эргэлзэх болжээ. Дээдсийн зодоон хаашаа эргэхийг харж, тээнэгэлзэж сууна. Улс орныг хэн өрөнд оруулж, ард иргэдийн амьдрал ядуурайн доройтож буйн учир бага багаар ч гэсэн тайлагдаж байна гэж тэд харж байна.

Ц.Нямдорж, О.Баасанхүү нар, - Засгийн газарт байхгүй мэдээлэл бидэнд байна. Шаардлагатай бол дэлгэнэ гэж хэлж байхад, Ж.Батзандан, -УИХ-ын гишүүд та нарт Эрдэнэтийн 49 хувь хамаагүй гэж тэр хүн хэлэв үү? Битгий галзуур гэж тэр хүнд хэлье гэж уураа барьж ядан байхын гэрч болцгоолоо. Ц.Элбэгдорж, - Төр бол муу менежер. Хувьд очвол сайн. Бүх зардлаа тооцдог болно гэх ухааны үг хэлж, Эрдэнэтийн 49 хувийг хэдхэн хүн хувьдаа авсныг зөвтгөх гэж оролдлоо.

Ц.Нямдоржийг дуугараад эхлэнгүүт, Засгийн газраас сангийн сайд асан Б.Болор, аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын шийдвэрийг хүчингүй болгосноо зарлав. Тэгэхдээ шатрын хүүнүүдээ шидээд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, түүний ард нуугдах улс төрийн бүлэглэлийг авч гарах нүүдэл хийлээ. Тэгэхдээ өрөг дуусах яагаа ч үгүй. Ямар ч гэсэн орон нутгийн сонгуулийн дүнд Эрдэнэтийн 49 хувийн асуудал хэрхэн өрнөх, ямар шийдэлд хүрэх алхам тавигдахтай шууд холбоотой болох нь тодорхой.

 

 

 Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Erdenet:Erdenet uildvert 2016 oni 07 saraas khoish garsan bukh tu****al shiidver khuchingui bolj bukh tomilgoo tsutslagdakh ni gej oilgoj bolokh ni ee dee.Ashgui dee. Khongor Otgonbayar nar l uildveriig samraad baigaa uym bish uu? Ta mini ee???????? 2016-10-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?