ЭРДЭНЭТИЙН УБҮ-ИЙН 49%-ИЙН ЛУЙВРЫН ЦААД ЭЗЭН НЬ ХЭН БЭ? ТЭДНИЙГ ХЭРХЭН ШИЙТГЭХ ВЭ?

2016-10-11  

УИХ-ын сонгуульд АН-ын ялагдсан гол шалтгааны нэг бол Эрдэнэтийн УБҮ-ийн 49%-ийг хэдхэн олигархи хувьдаа шилжүүлсэн үйлдэл. 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын нууц хуралдааны протокол захаасаа ил болж эхэллээ. Түүнийг гардан гүйцэтгэсэн 3 сайд нь тодорлоо.

Энэ бол Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн. Гадаад хэрэг, аж үйлдвэр, сангийн яам бол гурвуулаа Монгол улсын стратегийн гэж нэрлэгддэг онцгой яам. Ийм онцгой яамыг удирдаж буй тэдгээр сайд нар улс орны эрх ашигт харшилсан шийдвэр гаргахад гар бие оролцжээ.

Түүнийг нь дэмжсэн хүн бол ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Хамгийн их, санаачлагатай оролцсон хүний нэгээр гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тодорч эхэллээ. "-Танайхаас санал болгосон Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийг Монголын Засгийн газар авахаасаа татгалзаж байна. "Монгол зэс" компанид энэ 49%-ийг шилжүүлэхийг дэмжиж байна" гэсэн ноотыг Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс Оросын Засгийн газарт тэр гарын үсгээ зуран явуулсан байна. Л.Пүрэвсүрэнгийн хувьд тодруулахад, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн гарын хүн. Түүний гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад, Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Гадаад Хэргийн сайд болж байсан. Өмнө нь тамхины наймаа эрхэлж, тэр нь илэрсэн учраас, Холбооны Герман Улс түүнийг хилээр нэвтрүүлэхгүй хүмүүсийн жагсаалтад оруулснаа зарласан. Гадаад хэргийн сайд хэрнээ, Герман улс руу нэвтрэх эрхгүй, ийм л сайдтай байлаа, бид. Тэр одоо эргээд, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй. Эрдэнэт УБҮ-ийн хувьчлалын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар зүгээр л нэг оруулаад шийдчихдэг зүйл биш. Түүнийг хяналтандаа байлгадаг, эцсийн зөвшөөрөл олгодог нөлөө бүхий хүн бас байна. Тэгэхээр тэр хүн л эцсийн "добро"-г олгосон байх нь ойлгомжтой.

Ц.Нямдорж гишүүн, - Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийг зарах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж гэж УИХ-ын чуулганы танхимд зарлалаа. Гол зохион байгуулагчаар нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлэлээ. Энэ бүхэн үнэн аваас, "Ард иргэдээсээ асуудаг байя. Баялагтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ арга иргэдээсээ асууж байж шийддэг болно" гэж хэлж Монгол улсын төрийн тэргүүнээр сонгогдсон Ц.Элбэгдорж хэлсэн үгнээсээ няцаж, монголчуудад өргөсөн өөрийнхээ тангаргаа зөрчиж, улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлсэн байна.

Засгийн газрын хуралдааны протоколыг нээх нь сайн, гэхдээ энэ алдааг хэрхэн залруулах, улс орны эрх ашгийн эсрэг хуйвалдааны, авилгын шинж чанартай үйлдэл хийсэн эдгээр эрхмүүдэд ямар хариуцлага тооцох нь бас анхаарал татаж эхэллээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бүгдийн анхааралд:Одоо Эрдэнэтийн 49%-ийг нийт 3 сая иргэддээ хувьцаа хэлбэрээр тэнцүү хуваах хэрэгтэй. Энэ асуудлыг зөв зохистойгоор шийдэж чадвал: 1-рт энэ 3 сая иргэн, тэдний ирээдүй хойчийн амьдралын баталгаа хангагдаж, Саудын арабын нефт олборлогч орнуудын иргэдтэй ижил хэмжээнд очихын эхлэл болох. 2-рт улс төрийн намууд, ЗГ, эрх баригчдад итгэх ард олны үнэлэмж эрс дээшлэн, тэд ч энэ байдлаа ашиглан өмнөх алдаа оноогоо ухаарч цаашид эв эеийг сахиж, зөв сэтгэл бодлогоор нэгдвэл Монгол улс хямрал гацаанаас гарч хөгжлийн алтан шар зам ивээх болно. 3-рт улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудыг үр ашигтай ашиглах алхамууд зөв гольдрилдоо орж үүнээс улс, ард иргэд ч хувь хүртэж байх Үндсэн хуулийн зарчмууд хэрэгжих юм. Хөгжих үү, эс хөгжих үү. Эрх баригчид алдаа оноогоо шудрагаар хүлээж, зөвхөн улс орноо гэсэн нэгэн үзүүр сэтгтэглээр зөв замдаа орох уу, эсвэл луйварчин чигээрээ зүтгэж Монголын улс төрийн тавцангаас мөнхөд арчигдах уу гэдэг нь одоо, энэ Эрдэнэтийн асуудлаас ихээхэн шалта****. Монголын эрх баригчдын чадал чансаа, ухааны цар хүрээнд ард түмэн одоо эцсийн шалгалт хийх гэж байна. Иймд ард олон ч гэсэн хариуц****тай, идэвхтэй оролцож улс орныхоо ирээдүй, өөрсдийнхөө төлөө, үр ач нарынхаа төлөө эрх баригч нартаа шаард**** тавих цаг нь болж. Одоо эсвэл хэзээ үгүй. 2016-10-11
Бодох хэрэгтэй:Тарааж иднэ гээд байхын тэгэж яах гээд байгаан. Тэрний оронд үйлдвэр бариад өөрсдөө үйлдвэрлэгч орон болох ёстой биш үү. Хамаг юмаа гаднаас авдаг байж нэг ч гэсэн том үйлдвэртэй болох ёстой!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2016-10-11
Ганболд:Улс авахгүй байхад алдах юмгүй. Бизнэсүүд бол ойлгоно доо ер нь 2016-10-11
Ганболд:Улс авахгүй байхад алдах юмгүй. Бизнэсүүд бол ойлгоно доо ер нь 2016-10-11
элбэгээ:яаж ч бултаад нөгөө хүн зайлахгүй л боллоодоо 2016-10-11
mgl:шалгах шаардлагтай байна шүү 2016-10-12
зак:монголын хувийн хэвшлийн авсан 49%-иас 20% -ийг ард түмэндээ хувьцаа болгоод тараачихаж болно доо. Харин оросоос худалдан авсан 400 саяын 20%-д ноогдох хэсгийг эхний ээлжийн ноогдол ашгаасаа ард түмэн төлөөд л өгөхөд бага хугацаа орно доо. 5сарын ноогдол. 2016-10-12
Hatan:Manai hoid horsh Orosin Holbooni Ulsin eronhiilogch Putin ankh eronhiilogch bolj garch irenguutee ard tumen uls ekh orondoo hiisen gants tom c****al alham bol oros ulsig tejeej baisan asar tom nefti gasin uildveriig butsaaj avch ezdiig ni shorond hiij hariuts**** huleelgesen yavdal um. Ene bol Hodorkovskiin hereg. Suuliin heden jild mongold Ts.Elbegdorj terguulj hedhen hun Mongol uls ekh ornoo gadna dotnihontoi huivaldan huvaaj avlaa,am neesen humuusiig ailgan, shorond hiin surduulj, ugend orohguig ni semhen nuhuulj ih olon hunii amig taglaj duraaraa durgij ard tumnee teneg mal bolgoj hoshigruuldag iim l eronhiilogchtei bailaadaa bid ene heden jil. Ene buhnii ezen Elbegdoj monoosoo mon. 2016-10-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?