НЭГ ТОЛГОЙТ МОГОЙ БА ХААНТ ЗАСАГ

2016-10-12  

Өчигдөр дүү хүүтэйгээ уулзлаа. Түүний ажлын ширээн дээр дэлгээтэй нэгэн нийтлэл сонирхол татлаа. Үүнийг яах вэ, хэвлээд олон нийтэд түгээвэл болох уу, гэтэл тэг тэг, би хариуцъя гэв. Жанчивын Батболд гэж яг чөлөөт бичээчийн нийтлэлийг уншигч танаа хүргэж байна.

Хаант засаг бол хүн төрөлхтний анхдагч нэгж, отог овгийн тогтолцооноос үүсэлтэй хүн сүргийн бүтцийн нэгдмэл том хэлбэр болох улс гүрний эрэмбэт тогтолцоо юм. Хаан бол үй олныг үлгэрлэн дагуулж, манлайлан тэргүүлэх үүрэг, хариуцлага бүхий хүмүүн сүргийн жам ёсны бэлтгэгдсэн жолоодогч юм.

Хаан дээр : Төрөөр илэрхийлэгдсэн тэнгэр нь байдаг нь "эрэмбэ" мөн бөгөөд тэр нь хуульчлагдан зарлигласан сүр хүч, дэг жаягийг илэрхийлэн хэрэгжүүлж, хамгаалдаг, чин журамт чанд тогтолцоо юм. Хаант төрийн оршин тогтнолын хөрс суурь, хүрээ хязгаар нь хууль цааз юм. Хууль цааз нь орон улс олон түмний онцгой язгуур эрх ашгийг чандлан хамгаалсан журамт төрийн үзэл баримтлал дэг жаяг, алтан дүрэм юм.

Улсын эзэн хаан болох хүнийг бага балчираас нь төрийн чанд хууль ёсны дор түмний хэргийг захиран шийддэг хүслийн зүйтэн төгс хүмүүн болгон үе залгамжлан бэлддэг байжээ. Хаант засаг бол хамжлагат ёс болж гажуудсаныг эс тооцвол хамгийн зөв засаг юм. Хаант засаг бол нэг толгойт хамаг олны засаг юм.

 

 

Монгол үндэсний үзэлтэн чөлөөт бичээч Жанчивын Батболд

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?