ЯМАХА МОТОРС КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2016-10-13  

Дэлхийд алдартай Ямаха бүтээгдэхүүнийг монголчууд хэрэглэж дадсан. Хамгийн чанартай сайн мотоцикл бол Ямаха гээд хөдөөгийн малчдаас авахуулаад хэлдэг. Тэдний хэрэглээ болсон Ямаха мотор ч бас Монголд хэрэглээ даадаг бүтээгдэхүүн болохоо харуулсан. Ямаха Моторс компанийн Монгол дахь төлөөлөгч нь Тотал Моторс компани. Тус компани энэ жил уул, уснаа явагч, бартаат зам туулагч хоёр төрлийн дөрвөн дугуйт оруулж ирсэн нь монголын хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх, ажилтнуудаа улам мэргэшүүлэх зорилгоор Ямаха мотор компанийн Ази номхон далайн маркетингийн захирал ноён Ямада болон Сэлбэг хэрэгслийн газрын дарга Ито сан нар Монголд айлчилж байна. Тэд Монгол дахь Ямаха Моторсын төлөөлөгч Тотал Моторс компанид зочилж, Монгол дахь зах зээлийн нөхцөл байдалтай танилцлаа.

Мөн тус компанийн ажилтнуудыг борлуулалт, түүний дараах хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, түүнийг хэрхэн хангах, мөн хэрэглэгчдийн аюулгүй ажиллагааны талаар сургалт хийж, дилеруудтэй уулзалт хийсэн байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?