ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ 6 ДҮҮРЭГТ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2016-10-14  

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр жил бүр тэмдэглэдэг болсон билээ. Нийслэлийн ОБГ-аас тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгууллаа. Баянгол дүүргийн 450, Сонгинохайрхан дүүргийн 250, Сүхбаатар дүүргийн 200 гаруй иргэнд гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион явуулсан байна.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах, хүүхдүүдийн гамшигтай тэмцэх мэдлэгийг шалгаж “Батламж олгох”, Анхны тусламжийн үзүүлэх сургалт, гал унтраах дадлага сургууль, хөгжөөнт тэмцээн зэргийг зохиосон юм. Улаан загалмайн хорооноос “Амилуулах суурь тусламжийг үзүүлэх” зэрэг сургалт сурталчилгааны ажлыг ч мөн хийжээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 төрлийн 2500 ширхэг санамж сэрэмжлүүлэг, брошур гарын авлага тараажээ. Арга хэмжээний үеэр өсвөрийн улаан загалмайчдын мэндчилгээ флаш моб бүжгийн үзүүлбэр, Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа багаж, техник хэрэгслийн танилцуулга олны анхаарлыг татсан байна. Энэ жил НҮБ-ын Ерөнхий ассамблей “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлэн уг өдрийг тэмдэглэж байгаа аж.

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хэрлэн:сайхан өдөрлөг болжээ 2016-10-14
Zochin:Би дунд нь явж л байна ххэ иймэрхүү өдөрлөг их үр өгөөжтэй санагдсан шүү 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?