50 МЕГА ВАТТЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВЫГ ТАВИЛАА

2016-10-15  

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн барих 50 МВт-ын нарны цахилгаан станцын шав тавих ёслол өчигдөр боллоо. Энэхүү үйл явдал нь Засгийн газрын дээрх зорилтыг хэрэгжүүлэх бодит эхлэл болж мөн дэлхийн дураарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг бидний хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дунд оврын станц болж байгааг албаныхан хэлж байгаа юм.

Энэхүү төсөлд Монголын талаас захиалагчаар "Moshea eco energy", санхүүжүүлэгчээр "Idea Bridge" компаниуд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. “Мошеа Эко Энержи” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Батбаатар үүнийг “Удахгүй баригдаж дуусах нисэх онгоцны шинэ буудлын зурвас дагуу байрласан, техник технологийн шийдэл сайтай шинэлэг төсөл болж байгаа” гэж онцоллоо. Төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Эхнийх нь 15 мега ватт 2017 оны эхний улиралд, дараагийнх нь 2019 онд 15 мега ватт, гурав дахь нь 2021 онд 20 мега ватт ашиглалтад орох аж.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hagi:za barina bizdee ****w tawisaaar baital on tsag ungursuur gazar nutag horogdsoor 2016-10-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?