ЖИЛД 25.000 ХҮН НАС БАРЖ БАЙНА

2016-10-15  

Улсын 2-р төв эмнэлгээс “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” сэдэвт өдөрлөгийг Нарантуул ОУХТ-д өнөөдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгийг ханиад томуу хүрсэн үед хурдан эдгэрэх зорилгоор антибиотикоор эмчлэдэг иргэдийн буруу ойлголтыг засах зорилгоор зохион байгуулж байгаа аж. 

Антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг бөгөөд вирусээр үүсгэгдсэн ханиад, томууг эдгээдэггүй байна. 

Антибиотикийг эмчийн зааваргүйгээр, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасал үүсэх гол шалтгаан болдог. Ийнхүү дасалтай болсон бол тухайн антибиотик болон түүнтэй адил үйлчилгээтэй бусад эмүүд үйлчлэхгүй болох аюултай юм. Антибиотик нь өвчин үүсгэгч нян төдийгүй хүний биед байдаг ашигтай нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бусад төрлийн бичил биет үржих боломжийг бүрдүүлдэг байна.

Л. Хандсүрэн /2-р төв эмнэлгийн дэд захирал/ : “Бид энэ аяны хүрээнд иргэдийн эмийн талаар ойлголтгүй байдал эмч нарын буруу жор бичих байдлыг засахыг хичээж байна. Яагаад заавал антибиотикийг онцлоод байна вэ гэхээр нянгууд тэнцвэржилт үүсээд байгаа. Ингэснээр бид антибиотик гарахаас өмнө байсан тийм үе шат руу иргээд очих гээд байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр антибиотик хэрэглэдэггүй байсан 1938 оноос өмнө хүмүүс нянгийн гаралтай өвчнөөр нас бардаг байсан. Одоо антибиотикийн хэрэглээгээ багасгахгүй бол антибиотикт нянгууд дасаад хүмүүс нянгаас болоод үхэх магадлалтай болоод байна” гэлээ.

Иргэд энэ өдрийн өдөрлөгт ихээхэн идэвхтэй байгааг зохион байгуулагчид хэлж байсан бөгөөд эмч нар дан ганц мэдээлэл өгөхөөс гадна даралт үзэх, жин үзэх, сахар, цусны бүлэг тодорхойлох зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг нэг дор үзүүлж байлаа.

Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж Европийн Холбооны улсуудад зөвхөн 1 жилд 25000 хүн нас барж мөн эмийн эмчилгээний зардал 1.5 тэрбум доллараар өссөн байна.

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Болдхуяг:Манай монголчууд үнэхээр замбараагүй хэрэглэдэг хүмүүс шүү дээ. Эмч нар ч гэсэн хамаагүй жор бичээд өгдөг тэрийг нь аваад л уудаг 2016-10-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?