ТОСК-ЫН ЗАХИРАЛ А.ГАНТУЛГА ТЭРБУМ ТӨГРӨГ ЗУВЧУУЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

2016-10-17  

Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ.

Тэрээр албан тушаалын давуу байдлаа ашиглаж хувийн компанитай гэрээ байгуулан, нэг тэрбум төгрөгийн зээл олгосныг Нийслэлийн прокурорын газрын албаны хүн хэлж байгаа юм. “Өнөөдөр” сонинд бичсэнчлэн “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны 11-р сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх зээлийг олгосон байна. Харин тус консорциум нь 2013 оны 9 сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих” тендерт шалгарсан бөгөөд уг ажил нь хийгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?