ЯАГААД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ НЬ ЧУХАЛ ВЭ?

2016-10-18  

Сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгууль болж байна.  Одоо сонгогч таны хувьд ирэх дөрвөн жилд хэнийг хороо, дүүрэг, сум, багийг төлөөлүүлэн сонгохоо шийдэх цаг ирлээ гэсэн үг юм.

Хаяа залган байрших нэг хороо нь хоггүй, сардаа хоёр ч удаа хогоо ачаад цэвэр орчин бүрдүүлж чадаж байхад нөгөө хороо нь төлбөрийг нь авчихсан хэрнээ хогоо ачихгүй даруулж сууна. Зарим хороогоор шөнө оройн цагаар алхахад гудамж нь өдөр шиг гэрэлтүүлэгтэй, иргэд нь санаа амар явж болж байхад зарим хороо 1990-ээд оных шиг бахь байдгаараа харанхуй гудамжтайгаа сууж байна.

Энэ бол ажил хийж чадах багаа гаргасан нь ая тухтай амьдрах таатай орчин бүрдүүлж, сонголтондоо хариуцлагагүй хандсан нь асуудлаа шийдүүлж чадаагүй сууж буйн жишээ юм. Ийм учраас сонгогч бүр санал хураалтад идэвхтэй оролцох шаардлагатай. 

Орон нутгийн сонгуульд 923 хүн 442 мандатын төлөө өрсөлдөж байна.  Тэднээс та сонголтоо хийнэ. Тодруулж хэлбэл, таны амьдран суугаа газар хэн, хэн нэр дэвшиж байна, тэднээс хамгийн хариуцлагатай, ажил хийх чадвартайг нь сонго.

Маргааш хийх сонголт бол таны ирээдүйн хөгжлөө тодорхойлох том сонголт юм шүү. 

 

 

А.ГАНБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
555:Маргааш билүү нээрээ сонгууль уг нь дээхнэ үед их гоё хувцасаа өмсөж очдог хүндэтгэдэг зүйлийн нэг байсан юмсан. Одоо бүр үзэн ядаж дууслаа. Нийгэм ингэж өөрчлөгдөх гэж 2016-10-18
рор 5:923 хүн өрсөлдөж байгаамуу 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?