БЕРМУДЫН ГУРВАЛЖИН ШИГ ГАЗАР МОНГОЛД БАЙДАГ

2016-10-18  

Монголын тал нутаг, хангай тайга нь нууцлаг түүх, сонин хачин үзэгдэлээр дүүрэн боловч Дэлхийд алдартай Бермудын гурвалжин шиг орж ирсэн бүхнээ сороод авчихдаг, шингээгээд гаргадаггүй газар бол Хөх уул юм. Дорнод Монголын Их талын умард хязгаар, Сибирийн ширэнгэ ойн захад, Монгол улсын Дорнод аймгийн Чулуунхороот /Эрээнцав/ сумын нутагт, сумын төвөөс баруун зүгт 70 км зайд орших Хөх уул нь нууцлаг түүхээр арвин их бөгөөд тус нутгийнханы айдас хүйдэст автуулдаг, ойртохоос айдаг газар нутаг юм. Эрээнцавын нутагт Бүс, Үүлэн хан, Баянхан, Хайлан, Хөх уул, Цагаан чулуут зэрэг эртний тахилгат уулс оршиж байдаг. 

Энэ нутагт Монголын хамгийн нам дор газар Хөх нуур (560 м) байдаг бол Үүлэн хан ууланд Манлай баатар Дамдинсүрэнийг оршуулсан гэдэг. Монголын нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн энэ л нутгаараа Эрээнцаваар овоглож байлаа. Хөх уул нь далайн түвшинээс дээш 1045 м өндөр сүрлэг уул бөгөөд ойр орчимоосоо хамгийн өндөрлөг газар юм. Дагуурын дархан цаазат газрын бүсэд багтсан Хөх ууланд эмийн ургамал их ургадаг байна. Хөх ууланд очсон хүн эргэж ирдэггүй гэж эртнээс л ярьцгаадаг, айж эмээсээр 20-р зуунтай золгосон байна.

Хөх ууланд очсон хүн алга болдог, алга болсон хүнээ хайж очсон хүн эргэж ирдэггүй, холоос харахад хүн хар гөрөөс явж байдаг тухай нутгийн хүн ард ам уралдан ярьцгаадаг байна. 1950-аад онд хүмүүс явж байтал нэгэн хүүхэд нь алга болсон, мөн дараа нь нэг малчин өвгөн хүүтэйгээ малд явж байгаад морио хөтлөөд бие засаад эргээд хартал хүү нь алга болсон, ээжтэйгээ явсан хүү эргэж ирээгүй, мөн сүүлд нь 1980-аад онд Хөх уул уруу явсан хүн алга болсонд түүнийг хайхаар явсан хүмүүс эргэж ирсэнгүй.

Тиймээс судлаачид 2 удаа судлахаар Хөх уул уруу очоод өөрсдөө ч сураггүй болжээ. Нутгийн нэгэн өвгөн ан хийж яваад Хөх уул уруу дурандаж байтал бөртийсөн өндөр биетэй Хүн хар гөрөөс (Алмас) алхаж явахыг харсан байна. Нутгийн малчид Хөх уулыг алсаас харан айдас хүйдэст автаж, тэрүүгээр явахдаа Хүн хар гөрөөсийг олж харсан тухайгаа ч ам дамжин хуучилсаар иржээ.

Хөх уулын талаар аймшигтай өөр нэг зүйл бол тэнд яг адилхан уулс байдаг, хаанаас нь ч харсан яг адилхан хэлбэр дүрстэй уулс байдаг. Яг аль уулан дээр нь гараад байгаагаа ойлгоход маш хэцүү, нэг уулаа давахад дахиад л нөгөө уул нь байж байдаг. Өөрөөр хэлбэл зэрэгцээ ертөнц тэнд оршдог мэт. Адилхан уулс харагддаг болохоор хүн төөрөөд явчихдаг мэт санагдахаар ажээ. Эрээнцавын хөх уулс, хөх нуур, хөх өвс нь хөх ертөнцийг санагдуулам хөх тэнгэрийн дор хөвж, газар тэнгэрийн заагаар хил залган хөвөлзөж байдаг. Хөх уулын домог тэртээ зах хязгаарын нутагт домог болон яригдсаар байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бямбасүрэн:Ийм газар байдаг гэжөвөө маань ярьдаг байсан. Хүний хөл бараг хүрээгүй газар дээрээс нь энэ хавьд янз бүрийн ховор амьтад их байдаг гэсэн. 2016-10-18
баатар:Энэ газарт чинь нэг очоод үзчих юмсан. Ядаж Алмас үзэхгүй юу. 2016-10-18
Хорлоо:айчлаа ххэ 2016-10-18
boldoo:Mongol oron maan gaikhamshiaar duuren yum aa 2016-10-18
Зочин:Үүлэн хан ууланд Манлай баатар Ван Дамдинсүрэнг оршуулсан үнэн.1980-аад оны эцсээр Хөх ууланд Зөвлөлтийн цэргийн оцицерууд гэр бүлийн хамт амарч зугаалж байхад Денис нэртэй эрэгтэй хүүхэд ойрмог зуур тоглож байгаад алга болсон хэрэг байдгын.Эргэн тойрон хараа бараа алдчихмаар саад байхгүй.тэр дороо Дорнод аймагт байрлаж байсан танкийн дивиз нисэхийн бүрэн бүрэлдэхүүнийг дуудан эргүүл шалгалт самналтыг хилийн албаны нохойн тусламжтайгаар хийгээдч олоогүй.тиймээс Чита хотоос зөвлөлтийн шүхэр десантийн анги орж ирээдч бүтэлгүй үлдсэн.Сүүлд хэдэн жилийн дараа Зөвлөлтийн дивизүүд Монголоос гарч явсаны дараа ч эх нь эргэн ирж Миний хүү алагдаагүй үрэгдээгүй зөвхөн хүүхдийн мөрөөсөл болсон Монгол хүн аваад үрчилж өсгөсөн болов уу? Би хүүгээ авахгүй зөвхөн амьд байгааг нь мэдээдл буцна гэсэнч олдоогүй.Дорнод төдийгүй бүх аймаг хот нийслэлийн цагдаагийн газарт зургийг нь хүргэж сумын бүх төлөөлөгч нар хүүхэд бүрийг бичиг баримттай нь тулгаад гүйцэтгэх ажил****а явуулаадч олоогүй. Нутгийн ардын яриагаар бол энэ ууланд хэзээ нээгдэж хаагдах хугацаа нь мэдэгддэггүй газрын өрх гэнэт нээгдээд хаагддаг гэлцдэг. Батлах баримт үгүй. харин Өвсөөр хучмал нууц далд өрх цооног гэмээр нүхнүүд бий. тдгээрийн нэгнээс хонх дамар цан хэнгэрэгийн дуу сонсогддог. Учир нь 30-аад онд сүм хийдийн бүх бурхан тахил хөгжим зэмсэгийг нуусан. тэдгээр нь өөр газрын нууц өрхөөр орж ирсэн нэвт салхинд хоорондоо үрэлцэн хүрэлцэж дуу гаргадаг гэлцдэг. Үнэн худлыг бүү мэд.Алга болохын хувьд Дорнод аймгийн цагдаагийн газар бол тоог нь зөв гаргана. Яагаад гэвэл хүн алга болох бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг.Бүүр эртдээ бэлтрэгээ алдсан ****й чоно хүний хүүхэд авч зугтаад өсгөж байсан.түүнийг нь хүн хар гөрөөс гэлцдэг байсанл гэдэг. гэхдээ баталгаагүй ам домог яриа. харин энэ Хөх уулын домгийг ам дамжин цуурхал болгохгүй нэг мөр засаг захиргааны зүгээс мэдэгдэл гаргах л хэрэгтэй. Хүн алга болж байсан нь үнэн.Төдөн хүн гэдгийг хэлэхгүй байгаагаас төөрөгдөлд орж байх шиг байна. 2016-10-19
МУХАЛАЙ:БИ ХЭД ХОНООД ИРСЭН ЮМ Л ҮЗЭГДЭЭГҮЙ ОДОО БОДОХНЭЭ ЭВГҮЙ ОРИГОЖ БАЙХ ЧИНЬ,, 2016-10-20
Монгол.:Тэр орос хүүхдийг эрж явсан хүмүүсээс алга болчихсон бол удам л гоё ээдрээ үүсэх байж дээ. 2016-10-20
Hudlaa:Zunjingaa l **** uulaar yvsan yuch l uzegdeegui tooroogui shdee 2016-10-20
Hudlaad::Chi amasad taalagdaagui yum bailgui dee kkk 2016-10-20
Зочин:өө тэр орос хүү энд алга болсон юм уу. Хайгаад олдохгүй байна гээд л тэр үедээ их юм болж байсан санана. Би бодохдоо энэ Төв аймагт л гэж бодоод байсаншд. Олдоогүй гэсэн зайлуул. 2016-10-21
Hudlaa ****atsgaa :Bi baga baihdaa zunduul jims samrnd yavj baisan. Howor amitdaa baigaliin saikhnaa hadgalj uldeh gesen hudlaa tsu yariaa !!! Gazar medehgui darvaan uud orood l alga bolj amitanii Hool boldog chono ihtei gazar bsan san. Ih helmegdeltiin ue eer lam nar olnooroo nuugdaj baisan unen gesen. Harin ter almas Gj heniigee hileed baigaan **** med. bi lav medehgui yum Bn. 2016-10-21
ж.янжив: Янз бүрийн үг яриа байдаг .говьд өрх цоорхой олон. Өвсөөр хучигдсан өрх байж болох юм 2016-10-21
ж.янжив: Янз бүрийн үг яриа байдаг .говьд өрх цоорхой олон. Өвсөөр хучигдсан өрх байж болох юм 2016-10-21
нутгийн хүн:Хөх уул чинь говьд байдаг биш тал хээрийн бүсэд байдаг юм 2016-10-21
Б:Төрж өссөн газар минь Эрээнцав зөндөөл юм сонсож байсан 2016-10-21
хүү:багад нь цуг тоглож байсан хүүхэд нь эргээд харах хооронд алга болсон одоо хүртэл олдоогүй гэж нэг хүн ярьж байсан. одоог хүртэл 7. 8 хүүхэд нийт алга болсон гэсэн. 2016-10-21
Hunbish:Tend ochiidoo ashgui de olon yum uzej harahin bna 2016-10-21
Hunbish:Tend ochiidoo ashgui de olon yum uzej harahin bna 2016-10-21
бадарчин:хүний хөл хүрээгүй газар гэж монголд байдаг юмуу адилхан уулнууд ч гэх шиг нэг том нуруу л байдаг шдээ ямар оросын сибир бишдээ 2016-10-21
Saraana:Kontrol.mn iin setguulcid bichsenee unshij zasaj bai da, nuli aldaa, deer ni nairuulga muutai gej sanaa zovmoor. 2016-10-21
Saraana:Kontrol.mn iin setguulcid bichsenee unshij zasaj bai da, nuli aldaa, deer ni nairuulga muutai gej sanaa zovmoor. 2016-10-21
zochin:Hudlaa dawsalj ogson bn shu tim olon hun alga bolof 2016-10-21
g:za tend chini nileen oluula ochij uzei baiz, bie biese olsoor holboj bgaad ain yah nuu 2016-10-22
tulga:Iim gazar bs bdim bshd ochij vzne ergej irexgvi bsanch yadin 2016-10-22
N. Namdag:MONGOL NUTAG SAIKHAAN 2016-10-23
boko:Uneen unen bi ch baga bhdaa yag l ingej sonsoj bsan.olnii ug oroi l bdg bzdee.yaaltchgui l alga boldpg gseen yaaj ch ereed oldogguin gene lee. 2016-10-23
Даваасүрэн:Денис гэж хүүхэд алга болсон гэдэг худлаа шүү. Зүгээр л нэг сенсааци үүсгэх гэсэн мэдээлэл байна. Ихэнх нь худлаа. Тийм их сүртэй хүн алга болоод байдаг нутаг биш. Хөх уул, Үүлэн хан, Хайлан уулаар нутаглаж хэдэн үеэрээ явсан хүмүүсийн үр сад нь үүнийг доромжлол мэт хүлээн авна. 2016-10-23
bi:ene batbaatar bol bas l saihan tuuna shuu de,badarchin bolj neg heseg bujignuulsan.shoron orongoos zugtaj yavsan bh.odoo garaad irj.tseneggui avna shuu dee.yagaav bagabandiig nuudgaitai gej hevleleer zarlachaad badatchin bolood bultaagui yu. 2016-10-23
etsoo:Bas tsagaan Oboo sumiin ail ereen tsabd maliniin aduu tu****agaad butsaj yabaad honoglood bas heden hun honoson gesen ogloo bolj ehner ni orhoo tatah gej garaad alga bolson ogt oldooguo geriin ezen honoson humuus ereed oloogui gesen erdoo heseghen hugatsaand bolson gesenbi neriig ni martaad bainaJigmediinh geluu Jigjidiinh geluu neriig ni sanahgui baina 2017-04-12
etsoo:Bas chuluun horootiin dargiin huuhed alga bolson sumnaasaa oluulaa zuga**** gej yabaad huuhduudeer mochir tuulgeed hool hiij tabaglaad neg tabag iluu garahaar ni burtgesen chini ter dargiin huuhed baihgui eej ni obchtei aimag yabsan baisan gesen tegeedter olon hun haigaad samnaad sumnaas hucj abchraad oloogui gesen hamt yabsan huuhediin neg ni yarij baisan odoo 60 garch yabaa hun baina 2017-04-12
zochin:Ийм худал зүйл бичдэг нь ямар ч учиртай юм. Манай нутаг сайхан шүү. Би л сонсоогүй ' түүх' байна. Манлай ванг нутаглуулсан нь үнэн. Д Нямсүрэн амьдарч байсан нь үнэн. Хөх уул, хөх нуур байдаг нь үнэн бусад нь бүгд худлаа 2017-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?