АТГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ШАЛГАНА

2016-10-18  

Өчигдөр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай Тэмцэх Газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргалд албан тоот илгээсэн байна.

Уг албан тоотод "Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 /дөчин ес/ хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна.

Мөн уг албан бичгийн хамт холбогдох хоёр хуудас материалыг илгээжээ.  

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Туяа:Шалгалуулах хэрэгтэй. АТГ улстөрийн албан тушаалтанд үйлчилдэггүй л юм бол үнэн зөвийг нь гаргах нь зүйн хэрэг 2016-10-18
chadahguil dee: 2016-10-19
chadahguil dee:uildver maa ni namuudiin shunluudad hedii boltol teshiin boldoo anh naas ni idej uusnii ni hurungii ni huraagaad shorond hiisen bol engej ye damjin idej chadahguil dee odoo uls turjuulelgui ye yeiin buh zahirluudiig ****lgah neregtei daan ch chadahguil dee naymdorj arail oroi dugraad baigaa yumal daa 2016-10-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?