Цагаан сарын өмнөх амралтын өдрүүдээр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой тоогоор ангилан хөдөлгөөнд орлцуулахаар болсон. Үүнд :
- Нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор төгссөн
- Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
Хязгаарлалт өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйлчилнэ.
Түүнчлэн дээрх өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн чиглэлд автобус явуулахаар болсон байна.
БЭЛТГЭСЭН : П. ОЮУНСҮРЭН