ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ АЛБАН ЁСООР ОЛГОХООР БОЛЛОО

2016-10-18  

Өнөөдөр БСШУСГ-аас Оюутны сургалтын төлбөрийн зээл олгохоор Боловсролын зээлийн сангийн нээлтийг хийлээ. Ийнхүү монголд үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид сурч буй оюутнууд уг сангаас төлбөрийн зээл авч болох боломж бүрдлээ. Оюутнууд зээлийн төрлөөс шалтгаалаад, сургуулиа төгссөний дараах 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх юм.

Зээлийн төрөл нь :

1. Хүү бууруулах зээл (Цалин тэтгэврийн зээлийн дуусах хугацаа)

2. Богино хугацаатай зээл (1 жил)

3. Урт хугацаатай зээл (10 жил) байх бөгөөд, жилийн 5 хувийн хүүтэй юм.

Нээлтийн үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан сурагцагчийг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр, амжилттай суралцахад мөн өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд ч хувь нэмрээ оруулж байгаа” гэлээ.

Энэхүү зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд Боловсролын зээлийн сан 2020 оноос хойш улсын төсвөөс мөнгө авахгүйгээр, зээлийг тогтвортой зохион байгуулахаа онцолсон юм.

Зээлийн талаар АШУҮИС-ийн оюутан Н.Цогтсайхан “Энэ бол оюутнуудыг төрөөс дэмжиж буй бодит дэмжлэг. Манай сургууль л гэхэд 8 жил суралцаж төгсдөг болохоор төлбөрийн асуудал маш их байдаг. Төлбөрөө төрөөс бага хүүтэй зээлнэ гэдэг бол ар гэрийн санхүүгийн хувьд ч том дэмжлэг болж байгаа. Зээл олгохоор болсонд оюутнууд бид баяртай байна” гэсэн юм.

Энэ онд 70 мянга орчим оюутанд зээл олгохоор төлөвлөж байгаа бөгөөд 2017 онд 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөн, зээлийг олгоно гэлээ. Энэхүү зээл нь Оюутнуудыг сургууль төгссөний дараа ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, хүүгийн дарамтгүй бага хүүтэй зээл гэдгээрээ онцлог юм.

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zulaa:Yeeeeeesssss tiiimmmmeeeeee 2016-10-18
мөөгий:За ашгүй дэ ямар ямар матриал бүрдүүлхийн болоо 2016-10-18
bayraa:ashgv de surh hvseltei bolchloo 2016-10-18
САЙХНАА:ҮГҮЙ ОВОО ДОО. ХУРДАН АЖИЛ ХЭРЭГ БОЛГООСОЙ 2016-10-18
Анан:ЭНэ тэгээд яг хэзээнээс зээлээ олгох юм бол матриалаа аваад очдог болоогүй бна гээд бхын биш бгаа 2016-10-18
Гантулга:Худлаа нээхх АН-ын хийсэн юмыг МАН зүгээр хаагаал буцаж нээгээлл муусайн юмнуд 2016-10-18
ерөөлт:Аль дээр л ийм зүйл хийх байсан юм. Даанч төгссөн хойно... 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?