Д.УЛАМБАЯР : МСҮТ-ИЙН ОЮУТНУУД СОНГУУЛИЙН САНАЛ ӨГӨХ НАСАНД ХҮРЭЭГҮЙ БОЛОХООР БИДНИЙГ ИНГЭЖ АЛАГ ҮЗЭЖ БАЙНА

2016-10-18  

МАН-ын төв байр буюу Тусгаар Тогтнолын ордны урт талбайд МСҮТ-ийн оюутнууд яг одоо жагсаж байна. Тэрээр оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгөө энэ оны 1-р сараас хойш аваагүй бөгөөд цаашдаа ч олгохгүй гэж шийдвэрлэснийг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа юм байна.

Ингэж шийдвэрлэснийг тэд мэргэжлийн боловсролын салбарыг дорд үзэж байна, МСҮТ-ийн оюутнуудыг ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тэд энэ сарын 6-нд мөн жагссан бөгөөд тухайн үед МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон холбогдох албан тушаал бүхий хүмүүст албан шаардлагыг хүргүүлсэн юм. Харин уг албанаас хариу хүргүүлэхдээ МСҮТ-ийн оюутнуудад олгодог мөнгө бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2013 оноос хойш Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хувиарлан олгогдож байгаа.

Гэтэл Монгол улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан тус сангийн орлого бүрдүүлэлт хангалтгүй байгаагаас тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Жагсаалыг зохион байгуулагч Д.Уламбаяр “МСҮТ-ийн оюутнууд сонгуулийн санал өгөх насанд хүрээгүй болохоор биднийг ингэж алаг үзэж байгаа” гэлээ. 2015 онд хийгдсэн судалгаагаар МСҮТ-д суралцаж байгаа 42 мянга орчим хүүхдийн 60 орчим хувь нь бүтэн болон хагас өнчин, эсвэл эмээ өвөөгийн хамт амьдардаг төлбөрийн чадвар муутай хүүхдүүд байдаг гэсэн дүн гарчээ.

Жагсагчид гартаа “70000” “Өлсөж байна” “МСҮТ-ийн сурагчдыг бүү гадуурх”, “Номтойбаяр сайд аа шийдвэрээ эргэж хараач ээ” гэх мэт лоозон барьсан байлаа.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bayraa:tiish deee ugaasaa l tiim6 Odoo songuili boloh gd booj uheh gj bhad ednuusiig yaaj toohin 2016-10-18
saruul:Unen sh d 2016-10-18
888:хөөрхий дөө өөрсдөө хөдөлмөр хийх боломжгүй 16 ч хүрээгүй хүүхдүүд шүү дээ эд чинь 2016-10-18
ЗАЯА:ХӨДӨЛМӨРИЙН НАСАНД ХҮРЭЭГҮЙ СУРАЛЦАГСДЫГ БОДЛОГООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ. 2016-10-18
Роыры:Эд нар яагаад МСҮТ-д ордгийг мэдэх үү. Үнэхээр 12 оо төгсөөд цаашаа их дээд сургуульд суралцах боломжгүй, тэгсэн ч гэсэн бор зүрхэндээ мэргэжилтэй болчих гээлл зүтгэж байгаа жоохон хүүхдүүд ш дээ эд нар чинь АРай ч дээ. Хүүхдүүд НАМ уудын тоглоом болж дууслаа 2016-10-18
zuuuu:yadag dalan myangiig ni uguh heregtei shde 2016-10-18
Гангаа:Яс юуманд баялаг бүтээгчид эндээс л төрдөг. Тийм болохоор төрөөс дэмжих хэрэгтэй. Тэгээд ч амьдрал хэцүү айлын хүүхдүүд сурч боловсордог ганц газар МСҮТ... 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?