МОНГОЛ ЗАЛУУГ 4 ЦАГИЙН ТУРШ ХЭРЦГИЙГЭЭР ЗОДЖЭЭ

2016-10-18  

Босоо хөх монгол хөдөлгөөнийхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэвийг энэ оны найдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Хятадын “Дун-Ши” ХХК-ийн залуучууд бүлэглэн дөрвөн цагийн турш хэрцгийгээр зодсон хэрэг гарчээ.

Зодоон хийсэн залуучуудыг шүүх цагдаад өгсөн хэдий ч хэргийг авч хэлэлцэхгүй нуун дарагдуулж өдий хүржээ. “Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.Гомбо, Налайх дүүргийн ерөнхий прокурор н.Тогтох нар Хятад, Солонгосуудтай хамтарч хэргийг нуун дарагдуулж байгаа нь иргэд шүүх цагдаад итгэх итгэлийг бууруулж байна” хэмээн “Босоо Хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П. Шинжээравдан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Тус хэргийг нуун дарагдуулж түргэн шуурхай арга хэмжээ аваагүйгээс болоод бүлэг этгээдүүд дахин бүлэглэн танхайн хэрэг үйлдэж, найман хүн гэмтэж бэртсэнээс 2 нь хутгалуулан сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай байгаа аж.

Шүүх цагдаагийнхан худалдагдалгүй шуурхай ажиллаж, Монгол хүн Монголоо хамгаалсан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй байсан” гэж тус холбооны тэргүүн хэлж байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?